АНУ, Куба түүхэн нислэгээ хийв

Лхагва гаригийн /2016.08.31/өглөө АНУ болон Кубын хагас зуун дахь буюу хүйтэн дайны дараах хамгийн анхны арилжааны агаарын тээврийн нислэгийг үйлдэн Санта Кларад газардсан байна.

Энэхүү нислэг нь АНУ Кубын эсрэг авсан 55 жилийн худалдаа,эдийн засаг, аялал жуучлалын хоригийг цуцалж, ердийн нислэг үйлдэх болсноор хоёр орны харилцаанд түүхэн алхмыг хийсэн байна.
Мөн түүнчлэн АНУ-ын Зам тээврийн газраас Хавана руу нисэх авиа компаниудыг зарлажээ. Үүнд: : Alaska Airlines, American Airlines, Delta Air Lines, Frontier Airlines, JetBlue Airways, Southwest Airlines, Spirit Airlines,United Airlines багтсан байна.

Тус авиа компаниуд Кубын нийслэлээс Атланта, Шарлотт, Форт Лаудердэл, Хьюстон, Лос Анжелос, Миами, Неварк, Нью Иорк, Орландо болон Тампа руу нисэх аж.

Дээрх авиа компаниуд Талархлын баярын дараа буюу 90 хоногийн дараа нислэг үйлдэх үүрэг авсан боловч үүнээс ч эрт эхлэх боломжтой юм байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу