Тунгалаг нарны элемент бүтээжээ

Америкийн SolarWindow Technologies компани ердийн шилэн гадаргууг нарны элемент болгох шинэ технологийг боловсруулжээ. Энэ аргаар бүтээсэн нарны элемент ердийнхөөс 50 дахин илүү бүтээмжтэй аж. “Уламжлалт нарны элементүүд хүнд, нэвт харагддаггүй, ихэнх нь уян хатан биш учир орчин үеийн өндөр цамхгуудын цонхыг хийхэд тохиромжгүй байдаг. Харин бидний бүтээсэн технологиор боломжтойгоос гадна ямар ч шилэн гадаргууг тунгалаг чанарыг нь хадгалан нарны элемент болгон хувиргах боломж байгаа юм “ хэмээн Гүйцэтгэх захирал Жон Конклин хэлжээ.

Хэрэглэгчид одоо байгаа цонхоо солих огт шаардлагагүй, харин компанийн боловсруулсан тусгай аргаар гадаргууг нь бүрэхэд л хангалттай аж. Бүрэх материал нь ихэнхдээ органик бодисоос (нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүчилтөрөгч) бүрддэг байна. Ингэж бүрсний дараа шилэн гадаргуу дээр идэвхтэй давхарга бий болох бөгөөд энд нарны гэрлийг цахилгаан энерги болгон хувиргаж мөн адил тунгалаг дамжуулагчаар цааш дамжуулдаг байна.

Тэрээр цааш хэлэхдээ машины салхины шил бүр цаашлаад толины шилийг нь хүртэл нарны элемент болгох боломж болно гэжээ. Мөн маш олон боломж байгааг дурдсан байна. Тэдний тооцоолсноор 50 давхар барилгын цонхнуудыг энэ технологиор нарны элемент болговол жилд 1.3 ГВц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэ нь 130 айл өрхийн жилийн хэрэглээ аж.

Б.БАТБОЛД

ЭХ СУРВАЛЖ: DIGITALTRENDS

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу