Шриланкын ерөнхийлөгч өсвөр насныханд хакердуулав

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр Шри Ланкын 17 настай өсвөр насны хүүхэд тус улсын ерөнхийлөгч Маитрипала Сирисенагын /www.president.gov.lk / вебсайтыг хууль бусаар хакердсан учраас баривчлагдсан гэв.

Өнгөсөн дөрөвдүгээр сард болох байсан ахлах сургуулийн сурагчдын шалгалтыг Тамилын шинэ жилийн баяртай давхцсаны улмаас хойшлуулсныг эсэргүүцэн ийнхүү хакердсан байна. Тус шалтгалтын хуваарийг эсэргүүцэн “Шри ланкийн вебсайтыг сайн анхаарч байгаарай.. тэгэхгүй бол кибер дайнтай нүүр тулна шүү. Хэрвээ та нөхцөл байдлыг хяналтандаа байлгаж чадахгүй бол ерөнхийлөгчийн сонгууль явуул! Ерөнхий сайдын хариуцлагагүй үйлдлийг зогсоож их сургуулийн оюутнуудад тулгамдаж буй асуудалд анхаарлаа хандуул!” хэмээн ерөнхийлөгчийн вэбсайтад нийтэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв /2016.08.25/болон баасан /2016.08.26/ гаригуудад Шриланкын залуус хэмээх нэрээр тус сайтыг хакердсан юм. Тус мессежийг вебсайтад нийтлэгдсэн даруйд устгасан бөгөөд ерөнхийлөгчийн вебсайт түр хугацаанд ажиллагаагүй болгосон ч даваа гаригаас /2016.08.29 /хэвийн ажиллаж эхэлжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу