7 тамирчин, 4 дуучин, 2 найрагч, 1 хөтлөгч

Парламентын найм дахь удаагийн сонгууль болоход яг 30 хоног үлдээд байна. Харин наадам болоход сар 11 хоног үлдэж байнаа гэсэн үг. Зарим нэр дэвшигч нэг бэлтгэлээс нөгөө бэлтгэлдээ шууд гарахаар цаг хугацаа нь давхцаад байна.

Намуудын сойж байгаа “хүлгүүд”-ийн өнгийг харсан хөгшид энэ жилийн сонгууль эгээ л улсын наадам, урлаг соёлын баяртайгаа хослоод нүсэр болох нь ээ хэмээн толгой сэгсэрч сууна. Өмнө нь намууд урлаг соёл, спортынхны улс төрийн сонгуулийн сурталчилгаанаа ашигладаг байсан бол өдгөө урлаг соёл, спортынхон улс төр рүү  бөөн бөөнөөрөө хальтран орж байгааг харахад Монголын улс төр улс орны хөгжлийн чөдөр гэдэг нь яах аргагүй үнэн аж.

Бид ямар дэлхийд барилдаж, дуулж түрүүлэх биш, энэ олон эрээвэр хураавар, дуучин хөтлөгч, жүжигчин, бөхчүүдээр яах юм бэ гэж сонгогчид бухимдаж сууна.

image/2016/05/31/qth4rk510zbeaeji/1b37cb56777ab3fegreat
image/2016/05/31/9bqr1tdbsx88s4rn/13371_151
image/2016/05/31/zmnv0pgvhmhps0lx/man baga hural (13)_700
image/2016/05/31/te1u08ctka68j3ee/man baga hural (51)_700
image/2016/05/31/pv5qappngp2kstld/uzh (9)
image/2016/05/31/vsu1ymsfn6x8jihg/man baga hural (53)
image/2016/05/31/cu8slzwi5jzh571v/13322174_362861513837534_6218564843867885292_n_700
image/2016/05/31/1fo5ow4cp22zp5cu/3r3pcqunn933hbjntivrje5jhp
image/2016/05/31/o4ndbxz26e3inffz/0ef63293d56e516a3b547485010a74ea29042016014003
image/2016/05/31/din5uv2iszy9g85z/PhotoShare(1)_700
image/2016/05/31/bue6gmeijo8qyqoe/javhlan_700
image/2016/05/31/j9vnax2iftmsm2f8/maxresdefault
image/2016/05/31/6lm0ov46qp4w5o1o/74406a589a7c520abig4671742172013-08-08-09-01[www.urlag.mn]7263929312015-01-27-10-27[www.urlag.mn]
image/2016/05/31/lnco2add421q3ru8/gmunkhts4802414492013-09-27-09-27[www.urlag.mn]

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Х.Баттулга, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар гээд гурван жүдоч, Д.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар, А.Сүхбат гээд Үндэсний бөхийн гурван “аварга”, параолимпийн аварга Д.Баатаржавыг нэмж тоолбол долоон тамирчин, Г.Эрдэнэтунгалаг, М.Нарантуяа, С.Жавхлан, Ц.Төмөрбаатар дээр хөтлөгч П.Анужинг нэмбэл урлагийн таван хүн, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг гээд “Болор цом”-тон хоёр гээд “найранд гурван дугараатай, наадамд гурван даваатай” л УИХ болох шинжтэй.

Өмнө нь байгааг бөхчүүдийнхээ “бүдүүн” улс төрөөс болоод эдийн засаг элгээрээ хэвтчихээд байхад энэ олон дуучин УИХ-д гараад ирвэл 2020 он хүртэл Монголын эдийн засаг урлаг соёл, спортын наадам үзэж, хямралаас гарах нь бүү хэл хамтдаа “сөнөж” магадгүй нь.

Өнгөрсөн хонь жил монголчууд галзуурсаар, галзууруулсаар дууссан. Үргэлжлэл нь муу нүүрт бичин жил. Хонь жилийн галзуурал дуусаагүй, дээр нь муу нүүрт бичин жилийн элдвийн дамшиглал нь үргэлжилсээр.

Ингэхэд нээрэн УИХ-ын сонгууль явагдах гээд байна уу, намууд урлаг спортоор өрсөлдөх гээд байна уу бүү мэдээ.

Бөх нь бөхөө барилдаж, дуучин нь дуугаа дуулж, шүлэгч нь шүлгээ бичээд явбал барав. Энэ мэт нэр дэвшигчдээс болоод “Ингэж биднийгээ битгий дамшиглаач” хэмээн олон тойргийн сонгогчид “муу нүүрт бичин жил”-ээс гуйж суугаа гэх. Эцэст нь зөвлөхөд  “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэж нэг сайхан үг байна. 

Их сурвалж: www.news.mn

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу