АН, МАН, МАХН-аас хэн хэнтэй халз тулах вэ?

Хуульд заасан хугацаандаа багтаж, намууд өчигдөр шөнө дөл болтол хуралдан байж нэр дэвшигчдээ тодрууллаа.

Ардчилсан нам болон Монгол ардын нам Сонгуулийн тухай хуульд заасан 20 хувийн квотоо эмэгтэйчүүддээ “бэлэглэжээ”.  Энэ удаагийн сонгуульд дуучин, бөх, сэтгүүлч, яруу найрагч, эм зүйч, жүдоч гээд содон “өнцөг” олон харагдаж байна.  Ардчилсан нам гэхэд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дуучин Г.Эрдэнэтунгалаг нарыг нэр дэвшүүлэв. Харин МАН залуустаа боломж олгожээ.  Тус намаас Ё.Отгонбаяр, У.Хүрэлсүх, Д.Зоригт нар энэ удаад УИХ-д нэр дэвшсэнгүй. Гэхдээ Үндэсний бөхийн гурвын гурван аваргаар Ардын нам "гоёлоо". Ийнхүү намууд гараандаа гарахад нэгэнтээ бэлэн болов. Нэр дэвшигчид ирэх зургадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авна. Энэ хугацаанд ямар нэгэн хууль бус үйлдэл хийсэн гэх асуудлаар СЕХ-ноос эргэн татагдчихгүй л бол шүү дээ. Харин сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 11-нд эхэлнэ. УИХ-аас хориодхон хоногийн өмнө тойргийн сонгуулийн системээ өөрчилж, тойргийн хуваарилалтаа хийсэн. Энэ удаагийн сонгууль жижиг мажоритараар явагдах бөгөөд  76 тойрогт намууд нэг нэг хүнийг нэр дэвшүүлж байгаа юм.

МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаас УИХ-д өрсөлдөх нэр дэвшүүлэхээр зарласан нэр дэвшигчдийг хүснэгтээс харах боломжтой.

#

Аймаг, дүүрэг

Тойргийн нутаг дэвсгэр

АН

МАН

МАХН

1

АРХАНГАЙ

Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут, Жаргалант сум

Д.Ганхуяг /УИХ-ын гишүүн/

Г.Тэмүүлэн /НАМЗХ/

н.Цэдэндамба

2

Эрдэнэбулган сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар баг, Төвшрүүлэх, Цэнхэр сум

Н.Батбаяр /УИХ-ын гишүүн/

Ё.Баатарбилэг /Аймгийн Засаг дарга асан/

Б.Ганцэцэг

3

Өгийнуур, Өлзийт, Хашаат, Хотонт,  Цэцэрлэг, Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл сум

Р.Гончигдорж /УИХ-ын гишүүн/

Ж.Мөнхбат /МАН генсек/

Н.Тамир

4

БАЯН-ӨЛГИЙ

Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын 7 дугаар баг /Хотгор/  

А.Бакей /УИХ-ын гишүүн/

н.Султан /Аймгийн МАН-ын дарга/

Тодорхойгүй

5

Өлгий сумын 1, 2, 3, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар баг

Х.Эржан

А.Баделхан /Дэд сайд асан/

Тодорхойгүй

6

Алтай, Буянт, Толбо, Булган, Дэлүүн, Алтанцөгц, Баяннуур сум

Д.Мурат

А.Тлейхан /УИХ-ын гишүүн/

Д.Чинзориг

7

БАЯНХОНГОР

Баянхонгор сумын 1 дүгээр баг /Номгон/, 4 дүгээр баг /Угалз/, 8 дугаар баг /Шаргалжуут/, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст сум

Д.Ганбат /УИХ-ын гишүүн/

Г.Занданшатар /УИХ-ын гишүүн асан/

А.Одончимэг

8

Баацагаан, Баян-Өндөр, Баянцагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сум, Баянхонгор сумын 2 дугаар баг /Эрдэнэмандал/, 7 дугаар баг /Цахир/, 9 дүгээр баг /Есөнбулаг/           

Н.Түвшинбаяр /Олимпийн аварга/

М.Билэгт /"Ачлал Трейд" ХХК-ийн захирал/

Б.Ууганбаяр

9

Галуут, Гурванбулаг, Заг, Жаргалант, Эрдэнэцогт, Баян-Овоо сум, Баянхонгор сумын 3 дугаар баг /Дуурсах/, 5 дугаар баг /Цагаанчулуут/, 6 дугаар баг /Гэгээншавь/  

Х.Баттулга /УИХ-ын гишүүн/

Л.Элдэв-Очир /"MCS групп"-ийн дэд Ерөнхийлөгч/

А.Батдорж

10

БУЛГАН

Булган, Баян-Агт, Бугат, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Баяннуур, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Орхон, Рашаант, Хишиг-Өндөр сум

О.Амартүвшин /UFC групийн захирал/

Ж.Бат-Эрдэнэ /Аймгийн МАН-ын дарга/

Б.Шижирбаатар

11

ГОВЬ-АЛТАЙ

Есөнбулаг, Алтай, Баян-Уул, Бугат, Дарив, Жаргалан, Шарга, Тонхил, Төгрөг, Хөхморьт, Бигэр, Дэлгэр, Тайшир, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Эрдэнэ сум

О.Амгаланбаатар /Аймгийн Засаг дарга/

Ш.Раднаасэд /Мэргэжлийн хяналтын газрын дарга асан/

Н.Бүргэдаа

12

ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР

Сүмбэр, Шивээговь, Баянтал сум, Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан, Иххэт, Сайхандулаан, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Өргөн сум

Г.Ганбаатар

Г.Мөнхцэцэг /Зохиолчдын эвлэлийн дарга/

Д.Батдэлгэр

13

ДОРНОГОВЬ

Замын-Үүд, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл, Эрдэнэ, Сайншанд сум

З.Алтангэрэл /Данзанравжаагийн музейн захирал/

Б.Дэлгэрсайхан /"Дорнын говь" ХХК-ийн захирал/

Б.Батмөнх

14

ДОРНОД

Хэрлэн сумын 1, 6, 8, 9, 10 дугаар  баг, Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр сум

М.Зоригт /УИХ-ын гишүүн/

Х.Болорчулуун /УИХ-ын гишүүн/

Ж.Энхжаргал

15

Хэрлэн сумын 2, 3, 4, 5, 7 дугаар баг, Баяндун, Баянтүмэн, Дашбалбар, Чулуунхороот, Баян-Уул, Цагаан-Овоо сум

Д.Энхбаатар /УИХ-ын гишүүн асан/

Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн/

Ш.Ганболд

16

ДУНДГОВЬ

Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Сайнцагаан, Сайхан-Овоо, Хулд, Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өлзийт, Өндөршил сум

Б.Наранхүү /УИХ-ын гишүүн/

Б.Амарсанаа /НАМЗХ/

О.Ганбат

17

ЗАВХАН

Асгат, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Яруу сум

Я.Санжмятав /УИХ-ын гишүүн, сайд асан/

Б.Энхболд /"Сонор Трейд" ХХК-ийн захирал/

Д.Балдан-Очир

18

Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар баг

З.Нарантуяа /Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан/

Ш.Батсамбуу /Намын бага хурлын гишүүн/

Б.Батхуяг

19

ӨВӨРХАНГАЙ

Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий, Хархорин сум

Н.Батцэрэг /УИХ-ын гишүүн, сайд/

Я.Содбаатар /УИХ-ын гишүүн/

Б.Эрдэнэбилэгт

20

Арвайхээр, Тарагт сум

Ч.Даваабаяр /ETV захирал/

Д.Тогтохсүрэн /Аймгийн Засаг дарга/

Ё.Бямбатогтох

21

Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Баян-Өндөр, Сант, Баянгол, Төгрөг, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан сум

С.Дэмчиг /АН-ын бүлгийн ажлын алба/

С.Чинзориг /Хөдөлмөрийн сайд асан/

Ч.Цэндээ

22

ӨМНӨГОВЬ

Даланзадгад сумын 1 дүгээр баг /Баруунсайхан/, 2 дугаар баг /Хан-Уул/, 5 дугаар баг /Зүүнсайхан/, 7 дугаар баг /Оюут/, 8 дугаар баг /Цагаанбулаг/, Хүрмэн, Баяндалай, Ноён, Сэврэй, Гурвантэс, Булган, Мандал-Овоо, Ханхонгор сум 

Б.Бадраа /Аймгийн Засаг дарга/

Н.Амарзаяа /Аймгийн МАН-ын дарга асан/

Д.Эрдэнэ

23

Даланзадгад сумын 3 дугаар баг /Төв/, 4 дүгээр баг /Дундсайхан/, 6 дугаар баг /Их-Уул/, Цогт-Овоо, Цогтцэций, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Номгон сум  

Д.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

Л.Энхболд /Аймгийн намын дарга асан/

Б.Буджаргал

24

СҮХБААТАР

Баруун-Урт, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Халзан, Баяндэлгэр, Дарьганга, Мөнххаан, Наран, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сум 

Ж.Батсуурь /Аймгийн Засаг дарга/

Ч.Улаан /УИХ-ын гишүүн/

н.Энхбаатар

25

СЭЛЭНГЭ

Алтанбулаг, Жавхлант, Сүхбаатар, Хүдэр, Шаамар сум

С.Баярцогт /УИХ-ын гишүүн, сайд/

Н.Оюундарь /Гадаад хэргийн дэд сайд асан/

Л.Ганболд

26

Баянгол, Ерөө, Мандал сум

Г.Эрдэнэтунгалаг /Дуучин/

 Ж.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/

Ш.Эрдэнэбат

27

Баруунбүрэн, Зүүнбүрэн, Орхон, Орхонтуул, Сайхан, Сант, Түшиг, Хушаат, Цагааннуур сум

Д.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/

С.Бүрэнбат /Аймгийн Засаг дарга/

А.Энхболд

28

ТӨВ

Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянцагаан, Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэргэлэн сум, Зуунмод сумын 2 дугаар баг /Ланс/, 6 дугаар баг /Баруун зуунмод/

Б.Энхбайгаль

М.Энхболд /МАН-ын дарга/

М.Оюунсайхан

29

Аргалант, Алтанбулаг, Баянхангай, Баянцогт, Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан, Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сум, Зуунмод сумын 3 дугаар баг /Баянхошуу/, 5 дугаар баг /Нацагдорж/

М.Энхсайхан

А.Сүхбат /Дархан аварга/

Д.Батсайхан

30

Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл сум, Зуунмод сумын 1 дүгээр баг /Номт/, 4 дүгээр баг /Зүүндэлгэр/

Д.Доржпүрэв /Аймгийн АН-ын дарга/

Н.Энхболд /УИХ-ын гишүүн/

О.Буяннэмэх

31

УВС

Тэс, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Давст, Сагил сум, Улаангом сумын 3, 7, 8, 12 дугаар баг

О.Цогтгэрэл /"Тэсо" компанийн захирал/

Д.Чойжилсүрэн /УИХ-ын гишүүн/

тодорхойгүй

32

Малчин, Хяргас, Завхан, Наранбулаг, Тариалан, Ховд сум, Улаангом сумын 4, 9, 10, 11 дүгээр баг

Н.Алтанхуяг /Ерөнхий сайд асан/

Н.Цэрэнбат /НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч/

тодорхойгүй

33

Өндөрхангай, Зүүнхангай, Өлгий, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн сум, Улаангом сумын 1, 2, 5, 6 дугаар баг

Б.Сүрэнжав /Х.Баянмөнх аваргын охин/

 Ч.Хүрэлбаатар /УИХ-ын гишүүн/

М.Уламбаяр

34

ХОВД

Дарви, Дөргөн, Зэрэг, Цэцэг, Чандмань сум, Жаргалант сумын Бугат, Жаргалан, Рашаант, Хайрхан баг

Б.Пүрэвдорж /Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга асан/

 Б.Очбадрах /МАН-ын хяналтын хорооны гишүүн/

Б.Довдонбалжир

35

Алтай, Буянт, Манхан, Мөст, Үенч сум, Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт баг

Д.Батцогт /УИХ-ын гишүүн/

С.Бямбацогт /УИХ-ын гишүүн/

Х.Батболд

36

Булган, Дуут, Мөнххайрхан, Мянгад, Ховд, Эрдэнэбүрэн сум, Жаргалант сумын Алагтолгой, Буянт, Магсаржав, Цамбагарав баг

Ш.Адьшаа /"Ховд аймгийн хөгжлийн төлөө сан"-гийн ерөнхийлөгч/

 О.Батнасан /Намын бага хурлын гишүүн/

Ш.Булган

37

ХӨВСГӨЛ

Мөрөн сумын 10, 11, 12, 13, 14 дүгээр баг, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх, Чандмань-Өндөр сум

П.Цагаан /Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга/

Л.Мөнхбаатар /Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан/ 

Ч.Чинчулуун

38

Мөрөн сумын 5, 7, 8, 9 дүгээр баг, Арбулаг, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр, Тариалан сум

Ц.Оюунгэрэл /УИХ-ын гишүүн/

Ц.Даваасүрэн /УИХ-ын гишүүн/

Б.Санчир

39

Мөрөн сумын 1, 2, 3, 4, 6 дугаар баг, Жаргалант, Галт, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Их-Уул сум

Б.Эрдэнэбат /"Эрэл" компанийн захирал/

 Л.Энх-Амгалан /УИХ-ын гишүүн/

Н.Саранхүү

40

ХЭНТИЙ

Батширээт, Баянмөнх, Дархан, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Бор-Өндөр сум

М.Хүдэрбаатар /Ерөнхий сайдын зөвлөх/

Б.Бат-Эрдэнэ /УИХ-ын гишүүн/

тодорхойгүй

41

Батноров, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Галшар, Дадал, Норовлин, Биндэр сум

Б.Гарамгайбаатар /УИХ-ын гишүүн/

Л.Оюун-Эрдэнэ /НАМЗХ-ны ерөнхийлөгч асан/

П.Ариунжолоо

42

Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сум

Ж.Оюунбаатар /Аймгийн Засаг дарга/

Т.Гантулга /НАМЗХ Оюутны холбооны дарга/

Б.Одхүү

43

ДАРХАН-УУЛ

Дархан сумын 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр баг, 17  дугаар  баг /Өргөө/

М.Сономпил /УИХ-ын гишүүн/

Б.Баттөмөр /Гаалийн ерөнхий газрын дарга асан/

Ж.Сүхбаатар

44

Дархан сумын 10, 11, 12, 13, 14, 15, 16 дугаар  баг 

Н.Мөнхдаш /Аймгийн АН-ын дарга/

Н.Жавхлан /Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан/

Л.Мөнхсайхан

45

Дархан сумын  1, 2, 3, 18  дугаар  баг /Малчин/, Орхон, Хонгор, Шарын гол сум

Р.Бурмаа /УИХ-ын гишүүн, сайд/

Д.Хаянхярваа /УИХ-ын гишүүн/

Д.Араажав

 

46

ОРХОН

Баян-Өндөр сумын Хүрэнбулаг, Зэст, Баянцагаан, Говил, Яргуйт, Эрдэнэ баг, Жаргалант сум

Д.Алтанхуяг /"Зэс эрднийн хувь" компанийн захирал/

О.Содбилэг /УИХ-ын гишүүн/

Д.Оюунбат

47

Баян-Өндөр сумын Уурхайчин, Оюут, Согоот, Дэнж, Уртын гол, Их залуу, Шанд баг

Д.Одхүү /УИХ-ын гишүүн асан, Эгийн голын Цах Станц/

Д.Атармаа /Эрүүл мэндийн дэд сайд асан/

О.Баасанхүү

48

Баян-Өндөр сумын Уртбулаг, Бүрэнбүст, Цагаанчулуут, Баянбулаг, Булаг, Наран, Даваат,  Рашаант баг

Б.Мягмарсүрэн

Д.Дамба-Очир /УИХ-ын гишүүн асан/

Л.Ариунаа

49

БАЯНЗҮРХ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1, 2, З, 7, 21, 27 дугаар хороо

Д.Зоригт /УИХ-ын гишүүн/

Д.Оюунхорол /УИХ-ын гишүүн/

С.Жаргал

50

БЗ дүүргийн 6, 15, 18, 25, 26 дугаар хороо

Б.Болор /УИХ-ын гишүүн, сайд/

Ж.Энхбаяр /УИХ-ын гишүүн/

Ч.Өлзийсайхан

51

БЗ дүүргийн 4, 5, 14 дүгээр хороо

Р.Булгамаа /ИЗНН/

Б.Саранчимэг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга асан/

Ц.Цолмон

52

БЗ дүүргийн 9, 17, 19, 22, 24 дүгээр хороо

Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд/

Б.Батзориг /БЗД-ийн Засаг дарга асан/

Л.Чулуунбаатар

53

БЗ дүүргийн  11, 12, 13, 16 дугаар хороо

Ж.Батзандан /УИХ-ын гишүүн/

Ч.Төмөрчулуун /НИТХ-н төлөөлөгч/

Д.Эрдэнэцогт

54

БЗ дүүргийн 8, 10, 20, 23, 28 дугаар хороо

Д.Арвин /УИХ-ын гишүүн/

П.Анужин /Хөтлөгч/

Ц.Төмөрбаатар

55

ХАН-УУЛ, БАГАХАНГАЙ

Хан-Уул дүүргийн 1, 2, З, 12 дугаар хороо

Ж.Ганхуяг /Дүүргийн Засаг дарга/

Д.Сарангэрэл /УИХ-ын гишүүн/

Ц.Оюунбаатар

56

Хан-Уул дүүргийн 11, 13, 15 дугаар хороо, Багахангай дүүрэг

Г.Байгалмаа /Барилгын сайд асан, УИХ-ын даргын зөвлөх/

Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн/

Б.Хэрлэн

57

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8 дугаар хороо

Л.Болд /УИХ-ын гишүүн/

С.Оюунбилэг /МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн/

Ц.Лхагвасүрэн

58

Хан-Уул дүүргийн 9, 10, 14, 16 дугаар хороо

Г.Батхүү /УИХ-ын гишүүн/

Б.Энх-Амгалан /НИТХ-ын төлөөлөгч/

Х.Оюунцэцэг

59

СҮХБААТАР, БАГАНУУР

Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хороо, Багануур дүүргийн 2 ба 4 дүгээр хороо

Б.Мэдрээ /ХХБ-ны ерөнхийлөгч/

Д.Цогтбаатар /Барилга, хот байгуулалтын сайд асан/

Н.Удвал

60

СБ дүүргийн 7, 8, 9, 10 дугаар хороо, Багануур дүүргийн 1 дүгээр хороо

 Х.Тэмүүжин /УИХ-ын гишүүн/

Ц.Мөнх-Оргил /УИХ-ын гишүүн, сайд асан/

Л.Сэлэнгэ

61

СБ дүүргийн 11,12,13,14 дүгээр хороо, Багануур дүүргийн 5 дугаар хороо

М.Батчимэг /УИХ-ын гишүүн/

Сү.Батболд /Ерөнхий сайд асан/

И.Энхтүшиг

62

СБ дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо, Багануур дүүргийн 3 дугаар хороо

Л.Гантөмөр /УИХ-ын гишүүн, сайд/

Ц.Цогзолмаа /СБД-ийн Засаг дарга асан/

Ц.Баярхүү

63

ЧИНГЭЛТЭЙ, НАЛАЙХ

Чингэлтэй дүүргийн 1, 2, З, 4, 5, 6 дугаар хороо, Налайх дүүрэг

С.Дэмбэрэл /ИЗНН дарга асан/

Т.Аюурсайхан /ШӨХТГ-ын дарга/

А.Даваасүрэн

64

Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11 дүгээр хороо

Г.Баярсайхан /УИХ-ын гишүүн, сайд/

М.Оюунчимэг /ММ агентлагийн сэтгүүлч асан/

Ц.Эрдэнэчулуун

65

Чингэлтэй дүүргийн 12, 13, 14, 15 дугаар хороо

н.Мөнхтуяа 

Ө.Энхтүвшин /УИХ-ын гишүүн/

Э.Эрдэнэжамъяан

66

Чингэлтэй дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороо

О.Эрдэнэбулган /Дэд сайд асан/

Д.Ганболд /ЧД-ийн Засаг дарга/

Ж.Батбаяр

67

БАЯНГОЛ

Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо

С.Одонтуяа /УИХ-ын гишүүн/

А.Ундраа /Доктор/

Б.Тулга

68

Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо

Д.Оросоо /Дүүргийн засаг дарга/

Ж.Ганбаатар /"Оргил" компанийн захирал/

Х.Оюунцэцэг

69

Баянгол дүүргийн 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хороо

С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн, сайд/

Л.Амгалан /БГД-ийн Засаг дарга асан/

М.Алтантуяа

70

Баянгол дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороо

З.Энхболд /УИХ-ын дарга/

Д.Лүндээжанцан /УИХ-ын гишүүн/

Ч.Амарбаяр

71

СОНГИНОХАЙРХАН

Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31 дүгээр хороо

Ө.Пүрэвбаатар

Ц.Гарамжав /"Монполимет" группийн захирал/

Л.Отгонбаяр

72

СХ дүүргийн 18, 19, 23, 27, 29 дүгээр хороо

Л.Эрдэнэчимэг /УИХ-ын гишүүн/

Н.Учрал /"Их засаг" их сургуулийн захирал/

З.Баянсэлэнгэ

73

СХ дүүргийн 8, 10, 11, 21, 28 дугаар хороо

М.Чинболд /СХД-ийн ЗД асан/

Д.Сумъяабазар /УИХ-ын гишүүн/

Б.Оюунбилэг

74

СХ дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хороо

Б.Ургамалцэцэг /Ерөнхий сайдын зөвлөх асан/

Д.Тэрбишдагва /УИХ-ын гишүүн/

Тодорхойгүй

75

СХ дүүргийн 1, 2, 20, 22, 32 дугаар хороо

Л.Түвдэндорж /УИХ-ын гишүүн/

Б.Ундармаа /"Бишрэлт" группийн захирал/

Н.Энхбаяр

76

СХ дүүргийн 3, 4, 5, 6, 26 дугаар хороо

О.Магнай /ШӨХТГ-ын дарга асан/

Х.Нямбаабаатар /СХД-ийн НИТХ/

Г.Бямбасүрэн

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу