Азийн АШТ-ий эрхийн төлөөх тоглолтууд маргаашаас эхэлнэ

Ирэх жил Малайз улсад болох хөлбөмбөгийн 16 хүртэлх насныхны Азийн АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний I хэсгийн тоглолтууд маргаашнаас эхлэн энэ сарын 24 хүртэл Улаанбаатар хотноо болно.


Тус тэмцээнд манай улсаас гадна Австрали, Вьетнам, Камбожийн шигшээ баг өрсөлдөх юм. Өнөөдөр тэмцээний өмнөх хэвлэлийн бага хурал болон техникийн зөвлөгөөн болов. Энэ үеэр 16 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Нанжид “Манай шигшээ Вьетнам, Австрали, Камбож гэсэн тивийнхээ шилдэг багуудтай таарсан ч өөрсдийн талбай дээр, үзэгчдийнхээ өмнө тоглож байгаагийн давуу талаа ашиглахыг хичээнэ. Бид бүх хүч чадлаа дайчлан тоглох учраас та бүхэн тоглолтын үр дүн ямар байхаас үл хамааран шигшээ багаа дэмжээрэй” хэмээн уриалсан юм. Манай шигшээ маргааш Австрали, 22-нд Вьетнам, 24-нд Камбож улсын шигшээ багтай тус бүр 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу