"РЕАЛ МАДРИД" ХӨЛБӨМБӨГИЙН ХААНЫ ҮЕИЙН АМЖИЛТЫГ ДАВАХАД ГАНЦ ГООЛ ДУТУУ...

Испанийн "Реал Мадрид"дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дээд амжилтыг тогтооход ганц гоол дутуу байна. Тэд өчигдөр "Реал Сосьедад"-ыг 1:3-ээр буулган авсан. Тус тоглолтод гоол оруулснаар "Реал Мадрид"-ынхан 73 тоглолт дараалан гоол оруулсан үзүүлэлт хүрсэн юм. Ингэснээр 1961-1963 онд хөлбөмбөгийн хаан Пелегийн үеийн Бразилын "Сантос" баг 73 тоглолт дараалан гоол оруулсан амжилтыг давтлаа.

"Реал Мадрид" Испанийн Ла лигийн дараагийн тойрогт "Бетис"-ийн хаалганд гоол оруулж чадвал түүхэн дээд амжилтын эзэд болох юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу