УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД ӨГЧЭЭ

УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 7-ны өдрийн хуралдаанаас Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан. Энэ ээлжит бус чуулганы шийдвэр гарахаас өмнө үйл явдал хэрхэн өрнөснийг олон нийт санаж буй биз ээ.
 
Тэгвэл нэр бүхий иргэн УИХ-ын даргыг ээлжит бус чуулганы үеэр Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандсан байна. Иргэний гомдолд УИХ-ын дарга М.Энхболд нь ээлжит бус чуулган хуралдах болсон үндэслэлээс өөр шалтгаанаар завсарлага өгсөн. Мөн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчсөн гэжээ.
 
Тодруулбал, энэ сарын 6-ны өглөө эхэлсэн ээлжит бус чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “...УИХ хороогоор Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан эсэхийг хэлэлцэх ёстой. Хувь хүнийхээ хувьд нэрээ цэвэрлэж авмаар байна” гэсэн. Үүнийг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа дэмжиж ээлжит бус чуулганаас завсарлага авах саналыг гаргасан. УИХ-ын  дарга М.Энхболд энэ дагуу МАН-ын бүлэгт завсарлага өгсөн юм.

Эх сурвалж: Зууны мэдээ Б.Дамдин

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу