ИУ гол дайснаа нэрлэв

“Исламын улс” гэсэн террорист бүлэглэлийн дайчид Ромын хамба Францискийг өөрсдийн нэг дугаарын дайсан гэж зарлажээ. Тэд гэгээнтэнг “буруу номтон” гээд өөрсдийн гол дайснаар нэрлэжээ. Энэ тухай хэт даврагчдын Dabiq сэтгүүлд бичсэнийг Daily Express сонин наймдугаар сарын 31-нд мэдээлэв.

“Чи Аллахад итгэдэггүй учраас бид чамайг үзэн ядна. Араб хэлэнд Бурхан, Аллах хоёрын хооронд ялгаа байдаггүй. Чиний иргэний, либерал нийгэм чинь Аллахыг хориглодог учраас бид чамайг үзэн ядна” гэсэн хэт даврагчдын Францискт хандсан илгээлтийг сэтгүүл ишлэн хэвлэжээ.

Тухайлбал, исламын хэт даврагчид гэгээнтэнг бэлэгийн цөөнх ЛГБТ-нийгэмлэгийг дэмждэг гэв.

Британийн сонин бичсэнээр. ИУ өмнө нь нэг видео бичлэгийг тараасан ба түүнд хэрхэн Ватиканд халдан Ромын хамба ламыг хөнөөх төлөвлөгөөгөө өгүүлжээ. Ватиканы албан ёсны төлөөлөгч  мэдэгдэхдээ бурхны элч, гэгээнтэн хэт даврагчдын занал аюулаас айхгүй гэлээ.

“Исламын улс” гэх террорист байгууллага 2014 онд Сири, Иракийн нутгийн хэсгийг эзлээд  тэнд халифын захиргааны улсыг байгуулсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу