Мишел Темер Бразилийн ерөнхийлөгч болов

Мишел Темер албан ёсоор Бразилийн Ерөнхийлөгчийн тушаалд орлоо. Дилма Руссеффийг албан ёсоор огцруулсаны дараа тэр энэ тушаалд орж байгаа тухай наймдугаар сарын 31-д мэдээлжээ. Тангараг өргөх ёслолыг Холбооны сенатын хуралдааны байранд зохион байгуулсан байна.

 

Өдгөө 75 настай Мишел Темер өмнө нь дэд ерөнхийлөгч байсан ба тэрбээр Бразилийг 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл буюу Дилмагийн хоёрдахь бүрэн эрхийн хугацаа дуустал удирдах юм. Ерөнхийлөгчийн тушаалд оронгуутаа Темер Хятад руу G20 дээд хэмжээний оролцохоор явна.

Наймдугаар сарын 31-ний өдөр Бразилийн сенат түр хугацаагаар албанаасаа чөлөөлөгдсөн Дилма Руссеффийн саналыг дэмжлээ. Түүнийг бүрэн огцруулахын төлөө  61 сенатор санал өгч, 21 нь эсрэг байв. Руссеффийн имписментыг  эхлүүлсний дараа өмнөд Америкийн хэд хэдэн орон Бразилитай дипломат харилцаагаа зогсонги байдалд оруулсан юм. Үүнийг Венесуэл, Эквадор, Боливи хийжээ.

Түр хугацаагаар ажлаасаа чөлөөлөгдсөн Дилма Руссеффийн эсрэг эрүүгийн хэргийг Бразилийн Дээд шүүх наймдугаар сарын дундуур үүсгэсэн байна.

Тавдугаар сарын 12-нд тус орны парламентын  дээд танхим Ерөнхийлөгч Дилма Руссеффийн хувьд импичментын ажиллагааг эхлүүлэхийн төлөө санал өгсөн юм. Түүний үүргийг дэд ерөнхийлөгч Мишел Темер гүйцэтгэх болжээ. Сөрөг хүчин Ерөнхийлөгчөө татварын хууль зөрчин төсвийн хөрөнгийг 2014 оны өөрийн сонгуулийн компанид зарцуулсан гэж үзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу