ОХУ-ын ирээдүйн ерөнхий сайд Олег Белозеров

ОХУ-ын ирээдүйн ерөнхий сайд хэмээж буй “Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл” Олон улсын холбооны дарга, “Оросын төмөр зам” (РЖД) нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Белозеров есдүгээр сард Монголд айлчилна. Хүмүүс булангийн энэ удаагийн дугаарт түүнийг онцолж байна.

ОХУ-ын ирээдүйн ерөнхий сайд

 

ОХУ-ын ирээдүйн ерөнхий сайд хэмээж буй “Транссибирийн тээвэрлэлтийг зохицуулах зөвлөл” Олон улсын холбооны дарга, “Оросын төмөр зам” (РЖД) нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Белозеров есдүгээр сард Монголд айлчилна. Хүмүүс булангийн энэ удаагийн дугаарт түүнийг онцолж байна.

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өнгөрсөн жил “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүнээр 10 гаруй жил ажилласан Владимир Якуниныг ажлаас нь чөлөөлж, оронд нь Олег Белозеровыг томилсон юм. Олег Белозеров уг албан тушаалд томилогдохоосоо өмнө ОХУ-ын Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байв.

Товч намтар

Олег Белозеров 1969 оны есдүгээр сарын 26-нд Латвийн Вентспилс хотноо төржээ. Тэрбээр Санкт-Петербургийн эдийн засаг, санхүүгийн их сургуулийг (Санкт-Петербургийн үндэсний эдийн засгийн сургууль болж нэрээ өөрчилсөн) үйлдвэрийн төлөвлөлт мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгссөнийхөө дараа тээвэр, логистик чиглэлийн хэд хэдэн компанид ажиллаж байв. Улмаар 2002 онд JSC Оросын газрын тос компанийн захирлаар томилогджээ. 2009 онд тээврийн яамны дэд сайдаар томигдохын өмнө ОХУ-ын Холбооны газрын агентлаг “Росавтодор”-ыг тэргүүлж байв. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг гэдгээс илүү Олег Белозеровын талаар хувийн мэдээлэл хомс.

Якуниныг Белозеровоор

Владимир Якунин

Авлигын эсрэг тэмцэгч Алексей Навальный Путины ойрын хүрээлэлд багтах Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков болон Оросын төмөр зам нийгэмлэгийн тэргүүн Владимир Якунин нарын тансаглалын талаар нийтэд дэлгэж тавьсан нь дуулиан тарьжээ. Дмитрий Песковын шинэ эхнэрийн ядам хуруунд гялалзах хуримын бөгж сарын цалингаас нь хэд дахин үнэтэй, дээр Мальтад тансаг зэрэглэлийн дарвуулт завин дээр бал сараа тэмдэглэсэн аж. Харин Владимир Якунин Москвагийн гадна үслэг эдлэлийн үйлдвэр бүхий үл хөдлөхтэй, хүү, ач нарынх нь нэр дээр гадаадад үл хөдлөх байдаг тухай дэлгэжээ. ОХУ-ын эдийн засаг хүндэрч, ард түмний сэтгэл санаа тавгүйтсэн үед энэ дуулиан Путины нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нь мэдээж. Эцэст нь Владимир Якунин Балтын тойрог дахь Калининград хотын сенатад нэр дэвших нэрийдлээр "Оросын төмөр зам" нийгэмлэгийн тэргүүний суудлаас огцорчээ. Түүний оронд нэр цэвэр Олег Белозеровыг тус нийгэмлэгийн даргаар томилсон нь хэтдээ ерөнхий сайдын суудалд сойж байгаа тухай хэвлэлүүд онцолж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу