Владимир Путин, Барак Обама нар уулзана

"Их 20"-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар ганцаарчилсан уулзалт хийнэ. Энэ ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитри Песков мэдээллээ.

Хоёр улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр Сирийн хямралыг хэлэлцэх юм байна. Путин, Обама нар хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Парист болсон Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээ хийж байв.

Есдүгээр сарын 4-5-нд БНХАУ-ын зүүн нутгийн Жөзян мужийн төв Ханжоу хотод “Их-20” бүлгийн удирдагчдын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ жил "Их 20"-ийн бүлгийг даргалагч орон Хятад энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдвийг "Шинэ бүтээмж, амьжиргааны хүч, уялдаа холбоо, багтаамжтай дэлхийн эдийн засгийг цогцлон бүтээе" гэж тогтоожээ.

Эх сурвалж: РИА Новости

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу