Дэлхийн мисст өрсөлдөх Ц.Энхжин хэрхэн ЗЭВҮҮН ЯРИВ

Монголыг Дэлхийн миссийн тэмцээнд төлөөлөх сонгон шалгаруулалтанд есөн мисс бүсгүй өрсөлдсөнөөс үндэсний ялагчаар Ц.Энхжин тодорч олны овоо хараанд орж ирээд буй.

Цэвээндашийн Энхжин нь Их Британийн Кэмбрижийн их сургуулийн Урлагийн сургуулийг /Cambridge School of Art/ интерьер дизайны чиглэлээр төгсөж, Италийн Флоренц хотын Дизайны Их сургуульд бүтээгдэхүүний дизайны чиглэлээр магистраа хамгаалсан аж. 

Тэрээр хоёр жилийн өмнө Англиас эх орондоо ирээд “Eden Design” компаниа байгуулан ажиллаж байна.

Ц.Энхжин хамгийн анх 11 настайдаа “Lady” төвд загварын алхаа заалгаснаар олны танил сайхан бүсгүйчүүдийн нэг болох эхлэлээ тавьсан юм.

Бага байхаасаа л шилдэг интерьер дизайнер болохыг хүсдэг байсан бүсгүй зорилгоо биелүүлэхийн тулд 13 настайгаасаа их сургуулийн нэгдүгээр дамжааны хичээлүүдийг гэрийн багшаар заалгаж эхэлжээ.

Мисс, загвар өмсөгчийн аль, аль нь тухайн улсынхаа нүүр царайг тахалдаг учир өндөр боловсролтой байх нь чухал гэж тэр боддог.

Ном унших дуртай мисс бүсгүй “Мэдэхгүй зүйл надад их бий. Үүнийгээ мэддэг болохоор аль болох олон ном уншихыг эрмэлздэг. Мэдэхгүйгээ олж мэдэхэд минь ном хамгийн ойрын туслагч минь болдог” хэмээн ярьжээ.

Мөн тэрээр сүрреалист зураг зурдаг. Дотоод ухамсрыг илтгэн харуулсан, бодит амьдралаас хол, учир битүүлэг зураг зурах илүү дуртай гэнэ.

Ц.Энхжин балетаар хичээллэдэг бөгөөд өмнө нь йогоор хичээллэж байсан нь балетаар хичээллэхэд дөхөм болсон аж.

Ингээд түүний дуу хоолойг сонсож дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл "Зэвүүн яриа" нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй!

У.Маргад
Эх сурвалж: Leaders.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу