34 аж ахуйн нэгжүүд зарим орнуудын онцлог хоолыг хийлээ

Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” өдөрлөг тав дахь жилдээ есдүгээр сарын 02,03-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт" гудамжинд болсон юм.

Энэ үеэр Нийслэлийн аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Д.Жавхлан  хоолны өдөрлөгийн хамгийн сонирхолтой зорилгын талаар ярихдаа “Энэхүү хоолны “UB Food Festival” өдөрлөг нь гадаадын жуулчдад монгол хоолны  соёлыг, мөн нийслэлийн иргэдэд олон улс үндэстний хоолны онцлогийг таниулах зорилготой анх удаа “Гэрэлт” гудамжинд зохион байгууллаа. Хоолны фестивальд 34 аж ахуйн нэгж, байгууллагууд зарим орнуудын онцлог хоолыг хийж, ирсэн хүмүүст сонирхуулсан юм.

Бусад улс орнуудад гудамжны түргэн хоол Food нь алдартай байдаг. Ийм төрлийн хоёрдугаар хоол, түргэн хоолыг Улаанбаатар хотод түгээн дэлгэрүүлэхээр аж ахуйн нэгжүүд оролцож байна. Энэхүү фестивальд бургер, хотдог, бууз, хуушуур, гүзээний хорхог, бусад сосик, Герман, Америк бургер гэх мэт хоолыг бэлтгэсэн. Мөн зайрмаг, торт, ундаагаар байс үйлчилсэн. Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгос, Энэтхэг хоолын газрууд оролцсон.” гэж ярив.

 

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу