О.ЦОЛМОН НӨХӨР Н.ЭНХБАЯРЫН ХАМТ ӨЛСӨЖ БАЙНА

МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгогдох эрхийнхээ төлөө намынхаа бусад 75 нэр дэвшигчийн хамт сүүлийн дөрөв хоног Тусгаар тогтнолын талбайд барьсан гэр дотроо өлсөж байгаа.

Тэдний энэхүү өлсгөлөнд гэргий О.Цолмон нь нэгдсэн бололтой. Сошиалаар О.Цолмонг нөхрийнхөө хажууд сууж байгаа зургийг тавин "Хүний хань гэдэг ийм л байх ёстой... Жаргасан ч, зовсон ч хамтдаа" хэмээн бичжээ.

Нээрээ ч О.Цолмон сүүлийн хэдэн жил нөхрийгөө хоригдоход ч, бас өлсгөлөн зарлахад нь, эмчлүүлэхэд нь байнга хамт байж сэтгэлзүйн асар их дэмжлэг үзүүлж ирсэн. Энэ удаа ч тэрбээр Н.Энхбаяртайгаа хамтдаа сууж байна.

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу