Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2017” чуулга эхэллээ

Хөрөнгө оруулалтын “Invest Mongolia-2017” чуулга уулзалт есдүгээр сарын 4-ний өдөр эхэлж байна. Монгол Улсын Засгийн газар “Фронтиер” үнэт цаасны компанитай хамтарч энэ уулзалтыг зохион байгуулж байгаа юм.

 

Уулзалт хоёр өдрийн турш үргэлжлэхдээ Засгийн газрын тэргүүлэх гол зорилго болсон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааны болон хууль эрх зүйн тогтвортой, таатай орчин бүрдүүлэх таатай боломжуудыг энэхүү чуулга уулзалтаар чиглүүлэх ажээ.

“Инвест Монголиа” хурлын үеэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл, Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Мөн тодорхойгүй байгаа зарим асуудлаа оновчтой чиглүүлэхээр зорьж байгаа юм.

Чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид тулгамдсан асуудлаа ярилцахаас гадна хамгийн гол нь шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүд, харьяа салбарын байдал, цаашдын төлвийг хэлэлцэх юм.Түүнчлэн уулзалтаар Засгийн газрын дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдлагууд хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн тогтвортой байдал бүрдүүлэхийн төлөө хийж байгаа ажлаа танилцуулахаар төлөвлөжээ. Олон нийтэд нээлттэй чуулга уулзалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг “Фронтиер” үнэт цаасны компани болон зохион байгуулагчид уриалж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу