“UB Food Festival” өдөрлөг болно

Жил бүр зохион байгуулагддаг “UB Food Festival” өдөрлөг тав дахь жилдээ есдүгээр сарын 02,03-ны өдрүүд буюу энэ амралтын өдрүүдэд “Гэрэлт" гудамжинд болно.

Энэхүү хоолны “UB food festival” нь Монгол хоолны соёлыг гадаадын жуулчдад таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажээ.

Шинээр байгуулагдсан "Гэрэлт" гудамжинд хоолны газрууд олон нэр, төрлийн хоолыг шинээр бэлтгэж, хоолны цэсээ шинэчлэн оролцох юм байна. Үүнээс гадна хоолны соёлыг харуулсан арга хэмжээг сонирхолтой болгож, олон үндэстний хоолны соёлыг сурталчлах үүднээс өөр өөр улс үндэстний хоолны газруудыг сонгон оролцохоор болжээ. Өдөрлөгийн үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн, улс үндэстний төрөл бүрийн хоол, зууш амттаныг багасгасан хэмжээтэй бэлтгэж, хямд үнээр иргэдэд үйлчилнэ.

Хоолны өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны таашаал, талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Олон орны хоолны гудамж” арга хэмжээний шилдэг оролцогч болон шилдэг тогоочоор шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана гэж  зохион байгуулагчид нь хэлж байна.

Мөн иргэдийн дунд “Хэн олон хотдог буюу бургер идэх вэ?” зэрэг хэд хэдэн төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулж, идэвхтэй оролцсон хүмүүсийг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах ажээ.  

Үүнээс гадна янз бүрийн сонирхолтой урлаг, соёлын үзүүлбэрүүдийг сонирхуулж, хүмүүсийг хөгжөөх юм байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулах энэхүү хоолны өдөрлөгт амралт, чөлөөт цагаа зөв боловсон хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна. Өдөрлөгийн үеэр болох хөтөлбөрийг сонирхуулъя.

UB food festival” арга хэмжээний хөтөлбөр:

2017.09.02

16:00 – 16:20 UB Food Festival – ийн нээлтийн үйл ажиллагаа

16:20 – 16:35 Язгуур урлагын тоглолт

16:35 – 17:10 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн

17:10 – 17:25 SaybeatBeatbox Crew үзүүлбэр

17:25 – 17:40 Саксфончин Сүхээгийн үзүүлбэр

17:40 – 18:10 Хэн хамгийн олон Burger идэх вэ тэмцээн

18:10 – 18:35 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр

18:35 – 19:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн

19:25 –20:05 Рок поп дуучдын тоглолт

20:05 – 20:30 Nature Dance Production эртний галын бүжиг болон хатдын бүжгийн үзүүлбэр

20:30 – 21:30 DJ Show /DJ D-Hopes/

21:30 – 22:00 Xome Entertainment дуучид болон флаш моб бүжгийн үзүүлбэр

22:00 – 00:00 Гудамжны шилдэг тогооч тэмцээн

2017.09.03

14:00 – 18:00 Light Street Cosplay & Comic шилдэг cosplay шалгаруулах тэмцээн

18:00 – 18:35 Хэн хамгийн хурдан Hotdog идэх вэ тэмцээн

18:35 – 20:05 Салса кизомба бачата бүжгийн сургалт болон үзүүлбэр

20:05 – 20:35 Хэн хамгийн олон бургер идэх вэ тэмцээн

20:35 – 21:25 Хоолны талаар хэн сайн мэдэх вэ хөгжөөнт AXA тэмцээн

21:25 – 22:10 Үүнийг хэрхэн хийдэг вэ? Хоол хийх зөвлөгөө болон сургалт

22:10 – 22:25 Saybeat beatbox crew Beatbox үзүүлбэр

22:25 – 22:40 Hooliganz Break Dance Crew бүжгийн үзүүлбэр

22:40 – 23:10 Гудамжны шилдэг хоолтой газар шалгаруулах үйл ажиллагаа

23:10 – 00:00 DJ Show /DJ Lynage/

 Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу