"Арсенал" клуб Алексис Санчесыг 54 сая еврогоор өгөхгүй

Лондоны хөлбөмбөгийн “Арсенал” клуб довтлогч Алексис Санчесыг худалдаж авах “Манчестер Сити”-гийн саналаас татгалзсан тухай “Guardian” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр “Манчестер сити” өдгөө 28 настай Чилийн иргэн А.Санчесийн төлөө 54 сая евро санал болгосон ч “Арсенал” клуб тоглогчоо зарахгүй гэсэн байр суурь өөрчлөгдөөгүй хэмээн татгалзжээ.
 А.Санчес 2014 оны зун “Арсенал” клубт шилжин тоглох болжээ. түүний тус клубтэй байгуулсан гэрээ 2018 оны 6 дугаар сард дуусч байгаа ба түүний трансферийн үнэ 65 сая евро ажээ. Өмнө нь А.Санчес Италийн “Удинезе”, Испанийн “Барселон” клубт тоглож байжээ. Тэрбээр Чилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 115 тоглолт хийж, 38 гоол оруулж байжээ.
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу