Ерөнхийлөгч “Монголын нэр ертөнцийн чихнээ” сэдвээр теле хичээл заана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүүлийн жилүүдэд есдүгээр сарын 1-нд нэг сэдвийг сонгон авч, теле хичээл заадаг болсон билээ. Тэгвэл энэ жил “Монголын нэр ертөнцийн чихээ” сэдвээр теле хичээл заах юм байна.
Өнөөдөр 08:00-08:40 цагийн хооронд Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлт болж байгаа юм. Түүний дараа  09:00-09:40 цаг хүртэл 1-12 дугаар ангийн бүх бүлгийн хүүхдүүдэд “Монголын нууц товчоо” хичээлийг орох аж. Түүний дараа Ерөнхийлөгч теле хичээлээ 10:00-11:00 цагийн хооронд заахаар төлөвлөжээ.
 
Теле хичээлийг улс орон даяар Монголын Үндэсний Олон нийтийн Телевизээр шууд нэвтрүүлэх юм байна.  Мөн "Монголын нууц товчоо" хичээлийн агуулга, арга зүйг "Монгол бахархал" сэдвийн дор сургууль бүр урьдчилан бэлтгэж хичээлийг зохион байгуулахаар төлөвлөжээ. 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу