Дундговийн ГАНЦ мандатын төлөө

Намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссантай холбоотойгоор манай сайт хэн, хэн хаана нэр дэвшихийг та бүхэндээ багцлан танилцуулж байна. Бид энэ удаад ганц мандаттай Дундговь аймгийн нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Монгол Ардын нам

НАМЗХ-ийн тэргүүн Б.Амарсанааг Ардын намаас энэ тойрогт илгээжээ. Намынхаа Залуучуудын байгууллагыг удирдаж Удирдах зөвлөлөөсөө итгэл хүлээсэн залуу боловсон хүчин.

Ардчилсан нам

Ардчилсан намаас энэ удаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг дахин илгээжээ. 2012 оны сонгуульд "Мон-Уран" компанийн захирал байсан түүнийг Дундговьчууд Их хуралд илгээсэн билээ.

Тусгаар тогтнол Эв нэгдэл эвсэл

УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлж буй энэ эвсэлээс Улсын 2 дугаар Төв эмнэлэгийн мэс заслын тасгийн зөвлөх эмч доктор, профессор Цагааны Нармандах нэр дэвшиж байна. Эрүүл мэндийн салбарт бүх насаар зүтгэж буй тэрбээр Их хуралд анх удаагаа нэр дэвшиж байгаа нь энэ юм.

Бие даагч

Дундговь аймгаас Монголын 147 дахь генерал төрсөн нь Б.Баярмагнай байлаа. Тэрбээр 2011 онд 37 насандаа Монголын түүхэн дэх хамгийн залуу Генерал болж байжээ. Б.Баярмагнай Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал хүртэл цэргийн албанд зүтгэж байгаад өнгөрсөн өвөл албанаасаа буусан. Түүнийг НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн хэмээж байсан ч УИХ-д бие дааж нэр дэвшихээр шийджээ.

МАХН

МАХН-аас Гаалийн Ерөнхий газрын дарга асан О.Ганбат нэр дэвшиж байна. МАХН Шинэчлэлийн засгийн газрын бүрэлдхүүнд орсон цагаас тэрбээр өнгөрсөн намар ГЕГ-ын дарга болсон.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу