Д.Нямдаваа: 0,7 га газраа өмчилж аваагүй иргэдэд шинээр газар олгох асуудлыг судалж байна

Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваагаас өрхийн хэрэглээний 0,7 га газраа өмчилж аваагүй зарим иргэд яаж газраа олж авах талаар тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд төрөөс олгодог 0,7 га газраа аваагүй хэчнээн иргэд байдаг вэ?

-Нийслэлийн хэмжээнд нэг сая 300 гаруй иргэдээс авч үзэхэд өнөөдрийн байдлаар газраа авч, өмчилдөг нэг айл өрхтэй харьцуулахад 62,1 хувьтай байна. Харин нийт иргэдийн 13 хувьтай байна.

-Тэгвэл газраа аваагүй иргэдэд шинээр газар олгох ажил хэзээ эхлэх вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар системд бүртгэж, газар олгодог байсан ажил үндсэндээ зогссон байгаа.Улаанбаатар хотод газрын нөөц хомс байгаа. Одоо дандаа уулын бэлд юм уу, жалгатай газрууд үлдээд байна. Тиймээс нийслэлийн хэмжээнд болон эргэн тойрон дахь газраас иргэдэд газар олгох боломжгүй.

Цаашид улсын хэмжээнд суурьшлын бүсэд хамаарах газар нутгийг судалж байна. Ер нь өрхийн хэрэглээний 0,7 га газраа өмчилж аваагүй иргэдэд шинээр газар олгох асуудлыг бодлогын түвшинд судлах ажил зохион байгуулж эхлээд байна.

Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу