Хойд Солонгост төрийн өндөр албан тушаалтнуудыг цаазалжээ

Хойд Солонгосын шадар сайд Ким Ён Жинийг цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны эх сурвалж мэдэгджээ

Хойд Солонгост төрийн өндөр албан тушаалтнуудыг цаазалжээ

Хойд Солонгосын шадар сайд Ким Ён Жинийг цаазаар авсан тухай Өмнөд Солонгосын Засгийн газрын албаны эх сурвалж мэдэгджээ. Мөн энэ талаар Өмнөд Солонгосын  “Чонан илбо” сонинд "Хойд солонгос улс өөрийн орны өндөр албан тушаал хашдаг байсан хоёр хүнийг Ким Жон Уны тушаалаар цаазаар авсан" хэмээн мэдээлжээ. Өмнөд Солонгосын  Улс орноо нэгтгэх яамны албаны хүн хэлэхдээ “63 настай Ким Ён Жинийг өнгөрсөн сард буудан хөнөөсөн” гэжээ. Мөн тэрээр “Хойд Солонгосын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Ён Чолийг засан хүмүүжүүлэхийн ажил хийлгэхээр хөдөөгийн нэгэн ферм рүү нэг сарын хугацаатайгаар долдугаар сарын дундуур явуулсан” хэмээн ярьжээ.

Б.ЦОГ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу