Хууль бусаар алт олборлож байсан арван аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоожээ

Ерөө, Хүдэр гол дагуу алт олборлосны улмаас Ерөө, Хүдэр гол бохирдож байгаа талаар бид мэдээлж байсан билээ. БОАЖ-ын сайдын шийдвэрээр холбогдох байгууллагынхан хамтран ажлын хэсэг байгуулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дахь голын сав газарт хууль бусаар алт олборлож буй асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн яамнаас гадна МХЕГ, ЦЕГ, Ашигт малтмалын газар зэрэг байгууллагын ажилтнуудыг багтаасан өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ.

Ерөө, Хүдэр голын сав газарт хууль бусаар алт олборлож буй компани, бичил уурхай эрхлэгч олон байдаг юм байна. Одоогийн байдлаар 10 гаруй аж ахуйн нэгж, мөн тооны бичил уурхайчийн үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн. Нинжа нарыг албадан нүүлгэж, талбайг нь чөлөөлжээ.

Эх сурвалж: http://www.ugluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу