17 бие даагч СЕХ-нд бүртгүүлээд байна

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг өнөөдөр СЕХ хүлээн авч байна.

СЕХ-ны даргын энэ сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар ирэх сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг энэ сарын 28-30-ны өдрийг дуустал нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг, харин энэ сарын 30-ны өдрөөс ирэх сарын 1-ний өдрийг дуустал хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авахаар болсон. 

Иймд нам эвслийн нэр дэвшигчдээс гадна өнөөдөр бие даагчдын материалыг СЕХ хүлээж авч байна. Өнөөдөр 12 цагийн байдлаар 17 бие даагч СЕХ-нд хандаад байна.

Их сурвалж: www.montsame.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу