Эмэгтэйчүүдийн шигшээ нөхөрсөг тоглолт хийлээ

Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх эмэгтэйчүүдийн анхны шигшээ баг болох 14 хүртэлх насны охидын баг өчигдөр Мияаги Пионекс багтай нөхөрсөг тоглолт хийлээ.

Мияаги Пионекс баг нь Японы 60-аас дээш насныхны ахмадын баг. Охид маань бага хугацаанд сурсан эрдмээ нутаг дээрээ харуулж О.Сарангарав, Н.Минжирмаа, Ван Лора нарын гоолуудаар, 3:0-ийн харьцаатай хожлоо. Тэдэнд хожигдсон Мияаги Пионекс баг өнөөдөр 10:00 цагаас манай 60-аас дээш насны ахмадын багтай тоглоно

Сануулахад охидын шигшээ баг байгуулагдаад тавхан сар болж байгаач өнгөрсөн сарын 12-21-ний хооронд Япон улсад очиж анхныхаа тоглолтуудыг хийгээд ирсэн.

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн чансаагаараа Ази төдийгүй дэлхийд дээгүүр бичигддэг Япон улстай хамтран ажиллаж байгаа нь энэ шигшээ багийг амжилтад хүргэх гэсэн МХБХ-ны алсын бодлого юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу