“Арсенал” эхний гурван оноог авлаа

Английн Премьер лигийн 2017-2018 оны улирал эхэллээ. Урд шөнө нээлтийн тоглолтонд “Арсенал” талбай дээрээ “Лэйстер Сити”-г 4:3-аар хожсон юм. Их буучдаас А.Лаказетте, О.Жиру, А.Рамси, Д.Уэлбэк нар гоол оруулжээ. Харин зочин багаас Ж.Варди дубль хийж, Япон хагас хамгаалагч Ш.Оказаки нэг гоолыг П.Чехийн хаалганд оруулсан ч баг нь 4:3-аар ялагдсан юм.А.Венгерын баг “Арсенал” өнгөрсөн улиралд тавдугаар байранд орж, сүүлийн 20 жилд анх удаа “Аваргуудын лиг”-ийг өнжсөн. Тэд өнөө жил өөрсдийн байр суурийг хадгалан үлдэх эхний шалгалтаа амжилттай өглөө.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу