СЕХ -ны эхний сорилт

МАХН-ын нэр дэвшигчид хүчин төгөлдөр үү хуульд зааснаар намууд нэр дэвшигчдээ энэ сарын 23 наас  тав хоногт багтаан тодруулах байв. Энэ дагуу сонгуульд оролцох  батламж авсан нам, эвслүүд энэ сарын 27-нд хуралдаж  хуулийн хугацаанд буюу  00.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулсан юм. Харин 23.00 цаг өнгөрөөж эхэслэн. МАХН-ын Бага чуулган үүрийн 05.00 цагт нэр дэвшигчдээ тодруулна. Нэг үгээр хэлбэл, МАХН-ынхан Сонгуулийн хуулийг баримталсан бол МАХН-ынхан МАН, АН-ын адил 00.00 цагаас өмнө нэр дэвшигчдээ тодруулаж зарлах учиртай байсан юм. Хачирхалтай нь, АН, МАН-ын нэр дэвшигчид тодрохыг хүлээж, хэнийгээ хаана нэр дэвшүүлэх тактик баримталсан МАХН-ын энэ удаагийн үйлдэл өөрсдийг нь сонгуульд оролцож чадахааргүй  байдалд оруулаад байна. Үүнээс улбаалж Сонгуулийн ерөнхий хороо МАХН -ын нэр дэвшигчдэд батламж олгох эсэх нь ч эргэлзээтэй юм. Хуулиа дагавал, Сонгуулийн төв байгууллагад улс төрийн ямар нэгэн нөлөө орчихдоггүй л юм бол МАХН-ын нэр дэвшигчдийг батламжлахгүй. Энэ нь зүйлд нийцнэ.

Харин 2012 оных шиг  МАН-ыг саналыг хуваах замаар УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэж АН-ынхан үзвэл, бас нөлөөлбөл МАХН-ын нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий  хороо  бүртгэж, батламж олгоно. АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын "нөхөрлөл" ч холбогдох байгууллагын шийдвэрээс илүү тодорч болох. Гэхдээ хууль хэрэгжүүлэх учиртай байгуулага нь Сонгуулийн  хуулиа зөрчиж, МАХН -ын нэр дэвшигчдийг бүртгэвэл асуудал үүсэх нь тодорхой. Ийм шийдвэр гаргасан гэдэг үндэслэлээр  сонгуулийн ерөнхий хороог татан буулгах яриа ч улс төрийн хүрээнд хөндөгдөж мэдэх. Тиймээс Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр ирэх өдрүүдийн гол сэдэв болох бололтой. Сонгуулийн ерөнхий хороо МАХН -ын нэр дэвшигчдийг адислах эсэхийг  харах л үлдлээ. Тэд хэн нэгний захиалгаар  ажилладаггүй , хуулиа баримталдаг нь үнэн л юм бол Сонгуулийн хууль зөрчсөн МАХН -ын нэр дэвшигчид энэ удаагийн сонгуулийн өнжих нь тодорхой билээ. эндээс харахад МАХН -ын нэр дэвшигчид хүчин төгөлдөр, хууль ёсных гэдгийг тогтоохоороо СЕХ эхний сорилттойгоо тулгарч  байна. Тэднийг хууль зөрчсөн эсэх нь энэ өдрүүдэд эс бөгөөс ирэх сарын 7-нд тодорхой болно.   

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу