Сэрэмжлүүлэг: Завьтай иргэд осолдож 3 хүүхэд амиа алдав

Төв аймаг: Баян-Өнжүүл сумын нутагт "Toyota Prius" .... дугаартай автомашины араас "Toyota Prius" ..... дугаартай автомашин мөргөж зорчигч, 1 нас барсан, 3 хүн гэмтсэн мэдээллийг шалгаж байна.

Хөвсгөл аймаг: Хатгал тосгон Жанхайн даваа гэх газар "Байкаль" жуулчны баазын харалдаа далайн усанд 5 хүн завьтай явж байгаад осолдож, 6-14 насны  3 хүүхэд, 1 эрэгтэй хүн  /27н/ нар живж нас барсан, 1 цогцос олдоогүй" гэсэн мэдээллийг шалгаж байна.

Иргэдийн амралт зугаалгын үеэр хүмүүс осол аваарт өртөх, усанд осолдох тохиолдлууд гарсаар байна. Тиймээс иргэд та орон нутгийн замд явахдаа аюулгүй байдлаа хангах шаардлагатай байна. Мөн гол усны ойролцоо амарч зугаалахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа улам сайжруулах хэрэгтэй юм.

Эх сурвалж:Зөв сонголт

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу