Ц.Содномдорж арслангийн цолны мялаалга наадам болж байна

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ. Хөвсгөл нутгийн ард иргэд шинэ арслангийнхаа цолны мялаалга, наадмыг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Яг одоо Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд их насны морьд уралдааны замд гараад байна. Мөн энэ өдөр хүчит бөхийн барилдаан болж буй бөгөөд түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах ам гараад байгаа билээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу