ХАКҮХОгийн 1050 дах ялалт

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Нагоя башёд түрүүлж, 39 дэх түрүүгээ хүртсэн. Тэрбээр тус башёд озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулж хамгийн олон ялалт авсан бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Япончуудын бахархал озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаандаа тогтоосон энэхүү амжилтыг тогтоож байсан юм.

Нагоя башё онцлог ихтэй болсон. Тус башёд дөрвөн аварга, гурван арслан цолтнууд барилдсан учраас өрсөлдөөн их гарна гэдэг нь эхнээсээ тодорхой байсан. Гэвч шинэхэн аварга Кисэносато эхний өдөр, аварга Какүрюү М.Ананд гурав дахь өдөр өрсөлдөгч бөхдөө унасан. Улмаар тэд башёгийн дундаас тэмцээнийг орхисон юм. Тиймээс их аварга Хакүхо, Харүмафүж нарын хооронд гол өрсөлдөөн гарах болох уу гэж таамаглал үлдсэн. Гэхдээ аварга Харүмафүжи Д.Бямбадорж эхний хоёр өдрийн барилдаанд мөн л унаж орхисон нь тэргүүлэгчийн байраас эрт холдсон юм.

Какүрюү М.Ананд, Кисэносато нарын аваргаад башёг орхиж, Харүмафүжи олон унаатай болсон ч Хакүхогийн өрсөлдөгч олон байлаа. Болгарын бөх Аояама түүний гол өрсөлдөгч байсан бөгөөд тэрбээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн араас ганцаараа нэхэж 13 даваатайгаар башёг өндөрлүүлсэн. Гэхдээ Аояама маэгаширагийн 8-с барилдсан учраас чансаа өндөр бөхчүүдтэй барилдаагүй юм. Гэхдээ тэр Нагоя башёгийн гол шагналын эзэн болж чадсан.

Башё эхлэхээс өмнө Хакүхо 39 дэх түрүүгээс гадна озэки Кайогийн амжилтыг эвдэн гэдгээ амалсан. Тэр ч амлалтаа тэр биелүүлж чадлаа. Түүнийг энэ башёд давсан ганц бөх бол сэкиваке Митакүми юм. Тэрбээр их аваргыг 11 дэх өдөр давсан бөгөөд улмаар башёг 9 даваатай өндөрлүүлсэн.

Нагоя башёг Харүмафүжи Д.Бямбадорж 11, озэки Такаясү 9 даваатай өндөрлүүлсэн бол озэки Гоэйдо 7 даваатайгаар башёг дуусгалаа. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу