Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуулийг дэмжээд чуулган завсарлав

УИХ-ын чуулганаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Энэ асуудлыг хэлэлцэх гэж байсан юм. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд нэг л өглөө чуулганыг хаачихсан байсан” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос өөр үг хэлэх саналтай гишүүд байгаагүй тул санал хураалт явуулж гишүүдийн 74,5 хувийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжлээ. 

Өнөөдөр үдээс өмнөх чуулганы хуралдаанаар нийтдээ таван асуудлыг хэлэлцэв. Үдээс хойших хуралдаан 15.00 цагаас үргэлжилнэ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу