“Гэр бүл төлөвлөлт: Иргэдээ чадавхжуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” сэдэвт хурал болно

Жил бүрийн долоодугаар сарын 11-ны өдөр дэлхийн хүн амын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөрт зориулж “Гэр бүл төлөвлөлт: Иргэдээ чадавхжуулж, улс үндэстнээ хөгжүүлцгээе” сэдэвтэй хурал Blue sky-ийн 3 давхарт болно. Энэ сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын байр суурийг сонсох аж.

Хуралд Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяа, Улсын Их Хурлын Гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д. Сарангэрэл, НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара, Засгийн Газрын Гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар оролцох юм байна.

Б.Баярмаа

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу