СЕХ бие даагчдыг бүртгэж эхэллээ

Сонгуулийн Ерөнхий  Хороо /СЕХ/-ны даргын 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/11 тоот захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, нягтлан шалгах Ажлын хэсгийг байгуулагджээ. 

АЖЛЫН ХЭСЭГ:

  • Тавдугаар сарын 28-30-ны хугацаанд нам, эвслийн нэр дэвшигчдийн баримт бичгийг  
  • Тавдугаар сарын 30-наас зургадугаар дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд бие даан нэрээ дэвшүүлэгчдийн баримт бичгийг хүлээн авч ажиллана.

Эхний ээлжинд нэр дэвшигчдийн баримт бичгийг баримтын дагуу бүрдэлээр нь хүлээн авах бөгөөд хүлээн авснаас хойш нягтлан шалгах ажлыг гүйцэтгэх юм. Үүний дараа зургадугаар сарын 9-нд нэр дэвшигчдийг олон нийтэд албан ёсоор мэдээлнэ. 


2016 ОНЫ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН БАРИМТ БИЧГИЙГ ХҮЛЭЭН АВЧ НЯГТЛАН ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

  • Ц.Болдсайхан /Сонгуулийн Ерөнхий Хорооны нарийн бичгийн дарга/
  • Ш.Энхбаатар /Хууль, эрх зүйн хэлтсийн дарга/
  • О.Отгончимэг /Захиргаа, санхүүгийн хэлтсийн шинжээч/
  • С.Нямсүрэн /Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах зохион байгуулагч/
  • Д.Баяндүүрэн /Ажлын албаны дарга/
  • Ж.Оюунгэрэл /Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах референт/
  • Ө.Одсүрэн /Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах шинжээч/
  • Ц.Өнөрцэцэг /Ажлын албаны ажилтан/
  • Б.Оюумаа /Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга/
  • Б.Маймөнх /Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга/
  • З.Билгүүн /Хууль, эрх зүйн хэлтсийн шинжээч/ 
  • З.Айлтгүй /Ажлын албаны ажилтан/
  • Д.Бат-Эрдэнэ /Мэдээлэл. судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах референт/
  • Т.Гүенбаатар /Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн/
  • С.Баасанхүү /Захиргаа, санхүүгийн хэлтсийн ахлах шинжээч/
  • Б.Уянга /Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн/ Их урвалж:www.news.mn
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу