Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны 70 жилийн ойг өнгөрөгч амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

 
 
Энэ ойгоор энэ жилийн баяр наадамд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба, 9 даван үзүүрлэж арслан цол хүртсэн Р. Пүрэвдагва нарт цэргийн ахмад цол, 6 давж харцага цол хүртсэн Б.Бат-Өлзий, Х.Гантулга, 5 давж начин цол хүртсэн Б.Дэлгэрсайхан, М.Бат-Отгон, Ц.Нямдорж, Л.Шинэбаатар нарт дэслэгч цол тус тус олгосон байна. Мөн ойн үндэсний бөхийн барилдаанд Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэжээ. Таван толгой дахь "Алдар" спорт хорооны бэлтгэлийн төвд энэхүү наадам болсон юм.
 
 
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу