Ц.СОДНОМДОРЖ НААДАМЧИН ОЛНЫ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЛЭЭ

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Цэдэвийн Содномдорж түрүүлж, УЛСЫН АРСЛАН цол, Увс аймгийн Улаангом сумын харьяат, улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэн, УЛСЫН ГАРЬД цол хүртэх болзол хангалаа.

ШШГЕГ-ын харьяа 'Сүлд' спорт хороо, 'Хөвсгөлийн хүчтэн' дэвжээний бөх Ц.Содномдорж өмнө нь улсын баяр наадамд гурван удаа зургаа давж байсан юм. Бөх сонирхогч, олон түмэн түүнийг жил жилийн баяр наадамд өндөр цолд хүрнэ хэмээн итгэл хүлээлгэж, дэмждэг нь талаар болсонгүй.

АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН
ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮЙЗ
 

ТАВЫН ДАВАА

  1. Дар.ав Г.Өсөхбаяр – а.з Ж.Дагва-Очир
  2. У.ав Г.Эрхэмбаяр – у.ар Д.Азжаргал
  3. У.ав Ч.Санжаадамба - а.а Г.Ганжад
  4. У.ав С.Мөнхбат - У.з Д.Баасандорж
  5. У.ар П.Бүрэнтөгс - а.а Д.Тамир
  6. У.ар Э.Оюунболд - а.а Хангай
  7. У.ар Р.Пүрэвдагва – у.х А.Цацавшир
  8. У.г Н.Ганбаатар - а.х.а Б.Хишигбаатар
  9. У.г Б.Гончигдамба - у.н Ч.Батчулуун
  10. У.г Ж.Бат-Эрдэнэ - а.а Бадарч
  11. У.х Ц.Содномдорж – у.н Л.Цэрэнтогтох
  12. У.Х Ө.Бат-Орших - у.н Л.Лха-Очир
  13. У.х Н.Түвшинбаяр – у.н Э.Энхбат
  14. У.х Т.Баасанхүү - а.а Б.Серик
  15. У.х Ө.Даваабаатар - а.а Б.Бат-билэг
  16. У.х Н.Жаргалбаяр – Х.Гантулга

ЗУРГААГИЙН ДАВАА

  1. У.ав Г.Эрхэмбаяр – а.з Ж.Дагва-Очир
  2. У.ав С.Мөнхбат - - а.а Б.Бат-Эрдэнэ
  3. У.х Ц.Содномдорж – а.а Г.Ганжад
  4. У.х Ө.Бат-Орших - а.х.а Б.Хишигбаатар
  5. У.х А.Цацавшир – у.х Н.Түвшинбаяр
  6. У.х Н.Жаргалбаяр - а.а Д.Тамир
  7. У.н Ч.Батчулуун - а.а М.Бадарч
  8. А.а Б.Серик – а.а О.Хангай

ДОЛООГИЙН ДАВАА

  1. У.ав Г.Эрхэмбаяр - У.х Н.Жаргалбаяр
  2. У.ав С.Мөнхбат - У.х Ө.Бат-Орших
  3. У.х Ц.Содномдорж – а.а М.Бадарч
  4. У.х Н.Түвшинбаяр - А.а О.Хангай

НАЙМЫН ДАВАА

  1. У.х Ц.Содномдорж – у.х Н.Жаргалбаяр
  2. У.х Ө.Бат-Орших – у.х Н.Түвшинбаяр

ЕСИЙН ДАВАА

  1. У.х Ц.Содномдорж – У.х Ө.Бат-Орших
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу