Их насны уралдаанд Ч.Бямбасүрэнгийн хар морь ТОРГОН ЖОЛОО өргүүллээ

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдааны дүн мэдээг танилцуулж байна. 
Их насны уралдааны түрүү магнайд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь,

Аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул морь,

Айргийн гуравт Архангай аймгийн харьяат Ж.Лхагвасүрэнгийн буурал морь,

Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан,

Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын уясан зээрд хүлэг айрагдлаа.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу