УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай”, “Ажлын хэсэг байгуулах тухай” хоёр захирамж гаргалаа.



Эхний захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны 07-р сарын 10-ны өдөр зарлан хуралдуулж,

1.    Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
2.    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заасан байна. Уг тогтоолд ээлжит бус чуулганыг 10-ны өдрийн даваа гарагийн 09 цагт эхлэхээр товложээ.

Хоёр дахь захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нарын зэрэг хүмүүс багтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу