А.Хүчитбаатар зодог тайлав

"Токицүказэ" дэвжээний сүмоч Монгол Улсын начин Алтангадасын хүү Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайллаа. Жонокүчи, Жонидан, Санданмэг 7:0 гээд түрүүлээд л гараагаа эхэлж, Жюүрёод хоёр түрүүлж, Комүсүби цолтой барилдаж, хөл мэхний уран гайхамшигийг үзүүлж явсан Токитэнкү маань хүнд өвчин тусан чансаа буурсан тул зодог тайлах шийдвэрээ гаргасан байна.
Тэрбээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдрын улмаас жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байсан юм..

Эх сурвалж http://www.info.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу