Хамгаалах уу? Харамсах уу?

Монголчуудад нарны тос хэрэгтэй юу?

Арьсыг юу гэмтээдэг вэ? Нарны туяа, салхи, агаарын бохирдол, хуурайшилт, стресс, байгалийн хөгшрөлт... Гэтэл монголчууд бид салхи ихтэй өндөрлөг газарт, хурц нартай, хуурай, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд амьдарч байна. Арьс арчилгааны үндсэн бүтээгдэхүүнүүд болох цэвэрлэгч, чийгшүүлэгч, өдөр шөнийн тос нь арьсны өдрийн турш аль хэдийн авсан гэмтэлийг арилгах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг бол нарны туяа, ширүүн салхи, тоос тоосонцор, агаарын бохирдолоос нарны тос л хамгаалдаг байна. Бид арьсны олон асуудалтай нүүр тулгарч, түүнийгээ шийдэх гэж үнэтэй бүтээгдэхүүнүүдэд байнга мөнгө зардаг. Тэгвэл асуудлуудыг үүсэхээс нь өмнө хамгаалах нь илүү чухал, илүү хэмнэлттэй биш гэж үү?

Монголчууд бид ихэнхдээ нарны тосыг зөвхөн зун борлох, түлэгдэхээс хамгаалж л хэрэглэх хэрэгтэй гэж ойлгодог. Оффист ажилладаг, гадуур бага гардаг бол нарны тос тийм ч чухал биш гэж ташаа боддог.  Гэтэл та өдөрт 30 минут л гадуур алхахад үүлтэй, бороотойгоос үл хамааран таны арьс нарны туяанд хордож байдаг.  Ногоон байгаль, хөрс нь нарны туяаны 1%-4%-ийг л буцааж ойлгодог бол өвлийн цас мөс нь 40%-90%-ийг буцаан агаар мандал руу ойлгодог. Үүнээс харахад бид нарны тосыг 4 улирлын турш өдөр бүр түрхэж арьсаа хамгаалах ёстой байна.

Нарны тос нь юу агуулснаар арьсыг хамгаалдаг вэ?

Байгалийн нарны цацрагт агуулагддаг нарны хэт ягаан туяа нь нэвчих чадвар маш өндөр байдаг ба UVA, UVB гэсэн 2 төрөлтэй байдаг. UVB туяа нь борлох, наранд түлэгдэх, улайх, загтнах зэрэг нүдэнд ил гэмтэл учруулдаг. Харин UVA нь UVB-с илүү арьсны гүнд нэвчих чадвар сайтай байдаг ба үрчлээ, сэвх толбо, хөгшрөлт зэрэг илүү аюултай гэмтэл учруулж, бүр арьсны хавдар үүсгэдэг байна.

Нарны тос нь дараах 2 аргаар арьсыг хамгаалдаг. Ойлгож хамгаалах – Титаниум давхар исэл болон цайрын исэл гэсэн 2 идэвхитэй найрлагууд нь арьсан дээр хаалт үүсгэн нарны хэт ягаан туяаг буцааж ойлгодог. Энэ найрлага нь түрхэхэд арьсан дээр цайрч хөхөрч харагддаг байна. Гэвч сүүлийн үеийн дэвшилтэт технологиор эдгээр найрлага нь микро элементүүдэд хуваагдан үл үзэгдэх найрлагатай болсон. Өөртөө шингээн хамгаалах – органик химийн найрлага нь нарны хэт ягаан туяаг арьс руу нэвтрүүлэлгүй, өөртөө шингээн авч хамгаалдаг. Иймээс орой арьсаа сайтар цэвэрлэж нарны тосыг арилгах хэрэгтэй.

Нарны тосон дээрх тоо юуг илэрхийлдэг вэ?

Нарны тосны шошгон дээр SPF болон PA-н хэмжээг заасан байдаг. SPF нь Sun Protectin Factor гэсэн үгийн товчлол бөгөөд UVB туяанаас хамгаалах хэмжээг заадаг. Жишээ нь та наранд 1 цаг зогсоод түлэгдэх байсан бол SPF15-тай тос түрхэснээр та тэр хугацаагаа 15 дахин уртасгаж байна гэсэн үг. Гэхдээ энэ тоо нь  SPF-ын өсөлтийн хэмжээтэй шууд хамааралтай биш гэдгийг анхаарах хэрэгтэй. SPF2-той тос нь UVB туяаны 50%-ийг, SPF15 нь 93%-ийг, SPF34 нь 97%-ийг өөртөө шингээдэг байна. Ямар ч тос нарны туяаг 100% шингээн авдаггүй. РА нь UVA туяанаас хамгаалах хэмжээг илэрхийлдэг.  РА-ын “+” нь ихсэх хэмжээгээр сэвх толбо үүсэхээс хамгаалах чадвар нь ихэсдэг.

Бороотой өдөр болон өвлийн өдрүүдэд нарны тос хэрэглэхгүй байж болох уу?

Агаарын температур болон үүл нь нарны туяаг шүүдэггүй. Яг л адил хэмжээний нарны туяанд та өдөр бүр хордож байдаг. Жишээ нь хөрс нь нарны туяаны 1%-4%-ийг л буцаан ойлгодог бол цас 40%-90%-ийг, элс 5%-25%-ийг, ус 10%-30%-ийг буцаан цацруулдаг байна. Тэгэхээр та сүүдэрт зогсож байсан ч наранд түлэгдэх боломжтой гэсэн үг. Нарны тос нь таны арьс арчилгааны өдөр тутмын хэрэглээ байх ёстой бөгөөд жилийн 4 улирал хэрэглэх шаардлагатай.

Үнэтэй, хямд нарны тос юугаараа ялгаатай вэ?

Цайрын ислийн хувь хэмжээ. Zinc Oxide буюу цайрын исэл нь одоогоор UVA болон UVB туяанаас зэрэг хамгаалдаг цорын ганц найрлага. Титаниум нь UVB туяаг сайн хаадаг боловч UVA туяаг зөвхөн хэсэгчлэн хаадаг. Тэгэхээр цайрын исэлийн хувь хэмжээ хамгийн чухал байх нь! Хэрэв та эмийн сангуудаар зарагддаг хямд нарны тоснууд дээрх шошгоос цайрын исэлийн хувийг харвал ихэнхи нь 5%-аас бага байгаа. Өөрийн амьдралын хэв маяг, гадаа өнгөрөөх цаг хугацаанаасаа хамааран 5-20% байх нь оновчтой. Ихэнхидээ дотор байдаг хүмүүс 7-9%-ийг сонгодог бол гадуур ажил ихтэй, хөдөө гадаа явах хүмүүс 15-20%-ийн цайрын исэлийн найрлагатай тос сонгохыг зөвлөдөг.

Арьсан дээр харагдах байдал. Цайрын найрлага өндөртэй боловч арьсанд шингэхгүй, цайрч хөхөрч харагддаг хямд нарны тосонд хүмүүс тийм ч дуртай байдаггүй. Илүү гоо сайхны хувьд тохиромжтой, үнэтэй нарны тос нь арай хөнгөн өнгөтэй, бусад арьс арчилгааны бүтээгдэхүүнтэй нарийн зохицож, будган доор эвтэйхэн харагддаг байна.

SHISEIDO-ийн нарны бүтээгдэхүүнүүд

SHISEIDO брэндийн нарны тос юугаараа онцлог вэ? Shiseido брэндийн бүх нарны тос SuperVeil-UV 360TM болон Profense CELTM гэсэн 2 гол технологитой байдаг.

SuperVeil-UV 360TM. Таны арьс энгийн нүдээр харахад тэгш гадаргатай мэт харагдах боловч үнэн хэрэгтээ хотгор гүдгэр бүтэцтэй байдаг. Та нарны тосоо яаж ч хичээж түрхсэн арьсны гадаргуу дээр жигд түрхэгдэлгүй, хотгор хэсэгт илүү шигдэн гүдгэр хэсэгт бага түрхэгдэж, нарны хэт ягаан туяа нэвтрэх аюул үүсдэг. Тэгвэл SuperVeil-UV 360™ технологийн тусламжтайгаар арьсны бүтцээс үл хамааран арьсыг жигд бүрхэн хамгаалах нарны тосыг SHISEIDO бүтээж чаджээ. Нарны хэт ягаан туяанд нэвчиж орох ил талбай үлдээлгүй арьсыг бүх өнцөг булангаас хамгаална гэсэн үг юм. 

Profense CELTM. Арьсыг эсийн түвшинд хамгаалах энэ технологи нь арьс унжилт, үрчлээг үүсгэдэг ферментийн эсрэг үйлчилгээ үзүүлж, DNA буюу эсийн түвшин дэхь гэмтлээс сэргийлдэг. 

Дэлхий дахинд нарны хамгаалалтын хувьсгал хийсэн Wet forceтехнологийг 2015 онд SHISEIDO брэнд анх танилцуулжээ. Бидний арьсаа хамгийн их нарнаас хамгаалахыг хүсдэг үе нь хурц нартай халууны улирал байдаг. Их хөлөрөхөөс гадна, гол устай газар, далайн эргээр амарч зугаалдаг тул нарны тосны тогтоцын асуудал бидний санааг зовоодог. Тэгвэл SHISEIDO нарны тос зөвхөн усанд тогтвортой байхаас гадна, усны тусламжтайгаар нарнаас хамгаалах чадвар нь улам хүчирхэгжих гайхамшигтай аргыг нээжээ. Хүний биенээс ялгардаг хөлс, далайн ус, крантны ус нь калци магни зэрэг эрдэст бодис агуулдаг ба эдгээр нь нэмэх цэнэгтэй байдаг байна. SHISEIDO нарны тосондоо нэмэх цэнэгийг татах ионы мэдрэгч суулгаж өгснөөр нэмэх хасах цэнэгүүд хоорондоо таталцаж, усны эрдэст бодисын тусламжтайгаар нарны тосны хамгаалах чадвар улам нэмэгдэж байгаа юм.

SHISEIDO-ын онол ёсоор сайхан арьстай байхын тулд 2 маш чухал алхмыг мөрдөх хэрэгтэй. Эдгээр нь арьс өөрөө өөрийнхөө гоо сайхныг бүтээх байгалийн чадварыг сэргээх, гадны нөлөөнөөс хамгаалах болон одоогийн асуудлыг шийдвэрлэх юм. Арьсыг элдэв асуудал үүсэхээс нь өмнө хамгаалж, сайхан чигээр нь хадгалвал хөгшрөлтийг удаашруулж, цаг хугацааны хувьд ч эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх болно. Нэгэнт үүссэн асуудлыг шийдвэрлэхээс анхнаас нь хамгаалах нь илүү хялбар, илүү хэмнэлттэй биш гэж үү?

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу