Самар хураадаг тогтолцооны цаана хятадын компаниуд байдаг

Төр засгаас болц гүйцээгүй самар тээвэрлэсэн жолоочийг сая төгрөгөөр торгоно, дөрвөн кг-аас илүүг түүвэл 4-6 сар хорино гэх болов. Ажилгүй иргэд мод чулуунаас унан барин самар түүх гэж зүтгэсээр байна бэ. Гэр хорооллын ихэнх иргэд намар болонгуут самарт явж сургуулийн хүүхдийн хувцас, хичээлийн хэрэгслийг авдаг гэхэд болно.

Түүнээс биш цагдаагаас айж ичин, мод чулуунаас унан барин ой мод руу зүтгэх бэ. Тэднийг байгалиа хайрласангүй гэж буруутгаж байгаа ч дуулдав. Үр хүүхэд нь өлсөөд, даараад байвал байгаль руугаа дайрдаг хүний ёсон. Үүнд гайхаад зэвүүцээд байх зүйл байхгүй л болов уу. Иргэдийн нус нулимсыг баран хураасан самраа яадаг бэ. Нийслэлийн захирагчийн алба бөөгнүүлж байгаад хятадуудад зарчихдаг.

Хэдэн жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын нөхдүүд иргэдээс хураасан самраа хятад компанид өндөр үнээр зарчихаад хотын захиргаанд бага үнэ мэдүүлсэн явдал ч гарсан билээ. Иргэдээс самар хураадаг, торгодог асуудлын цаана бэлэнчлэх сэтгэлгээтэй хятад компаниуд оршин тогтнодог гэхэд болно. Байгаль руугаа дайрсан өлсгөлөн иргэдээ арай өөр зохион байгуулалтанд оруулж болдоггүй л юм байх даа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу