Намууд нэр дэвшигчдээ баталгаажуулна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо өнөөдөр 18.00 цагаас хуралдахаар товлож, гишүүдээ хурлын урилгаа тарааж эхэлжээ. ҮЗХ-ны хурал Төрийн ордны их танхимд болох ажээ. Уг хуралдаанаар УИХ-ын сонгуульд тус нам ямар тактик барьж оролцох талаар санал солилцохын дээр анхан шатны нэгжээс УИХ-д сойсон хүмүүсээ батламжлах юм. АН-ын анхан шатанд нэр дэвшсэн болон дэвшүүлээгүй хүмүүсийн талаарх цуу яриаг нэг мөр болгон шийдвэр өнөөдрийн ҮЗХ-аас гарна гэсэн хүлээлт байна. Учир нь УИХ-д нэр дэвшигчдийг товлон тодруулах сүүлийн хугацаа маргааш тохиох юм. Мөн ҮЗХ-ны хурлаас С.Баярцогтыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг тус нам дахин нухацтай хөндөхөөр болжээ.

Харин МАН-ын Удирдах Зөвлөл өчигдөр хуралдаж, намын Бага хурлаа өнөөдөр 14 цагт хуралдуулах шийдвэр гаргажээ. Хурлаар УИХ-д нэр дэвшигчдийг эцсийн байдлаар тодруулах юм. Тэд урьдчилсан байдлаар буюу аймаг, дүүргийн намын хорооноос дэмжигдсэн нэр дэвшигчдийг нууцалж байгаа бөгөөд  шууд Бага хурлаараа хэлэлцэхээр болжээ.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу