Өнөөдөр Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан өлсгөлөн зарлана

МАХН-ын 76 нэр дэвшигчид өнөөдөр Төрийн ордоны урд өлсгөлөн зарлана. Сонирхолтой нь уг өлсгөлөнд Засгийн газрын аппаратад ажиллаж буй МАХН-ын хүмүүс болон Н.Энхбаяр тэргүүтэй намын удирдлагууд ч мөн оролцох юм байна.

Өлсгөлөн зарлах болсон шалтгаан нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна.  Н.Энхбаярын хувьд ялтай байх хугацаа нь дуусч, хоёр ч өршөөлийн хуульд хамрагдсан гэж байгаа ч АТГ-ын зүгээс ялтай байх хугацаа нь дуусаагүй хэмээгээд байгаа юм. Харин Э.Эрдэнэжамъяаны хувьд дэд сайдаар ажиллаж байхдаа Интерпол руу захидал бичсэнээсээ болж төрд ажиллах эрхээ дөрвөн жилээр хасуулсан юм.

Их сурвалж: www.zaluu.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу