Шүүгчдийн 98 хувь нь цалингийн зээлд хамрагдсан гэв

Өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Хуульчдын холбооны дэргэдэх Шүүгчдийн хороо хамтран "Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн асуудлаар" хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч, Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Өрнөндэлгэр, МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар оролцож шүүгчийн цалинг бууруулахгүй байх хэд хэдэн үндэслэл танилцуулснаас шүүгчдийн цалингийн зээлийг онцолж байв.

Үүнд, Шүүгч нарын 98.5 хувь нь арилжааны банкуудад 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй бөгөөд нэг шүүгч дунджаар 583000-3 250000 төгрөгийн зээл нэг сарын төлбөрт төлдөг ба шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулснаар шударга ёсыг үнэгүйдүүлэх, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулан, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай хэмээн Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс үзэж байгаагаа илэрхийллээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу