Л.Чинбат 99.9 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр сонгогджээ

Монголын Үндэсний бөхийн холбооны “ИХ ЭЕ” хуралдааныг хуралдуулж шинэ тэргүүнээ сонгосон тухай холбооны төлөөлөл өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.

Тус холбоо өчигдөр буюу тавдугаар сарын 28-ны өдөр 170 хүн буюу 85 хувийн ирцтэйгээр ээлжит бус хурлаа хийж гурван асуудлыг шийдвэрлэсэн байна.

-Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж хуралд оролцогчдын 99.9 хувийн саналаар Л.Чинбатыг тэргүүнээр сонгон баталжээ.
-Хяналтын зөвлөлийн гишүүдийг хэлэлцэж томилсон.
-Цэцийн зөвлөлийн 67 гишүүнийг шинээр сонгон томилсон байна.

Дээрх хуралдааныг тус холбооны өмнөх удирдлага болох Р.Нямдорж тэргүүтэй хүмүүс хууль бус хэмээн мэдээлэл цацаад байгааг няцааж “Улсын Дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 403 тоот тогтоолд, “МҮБХ-ны тэргүүнийг сонгох тухай ээлжит бус Их хурлыг зохион байгуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай” гэж заасан. Энэ тогтоолын дараа гурван шатны шүүх хуралд болж, эцсийн шатны шийдвэр гарсны дараа буюу өчигдөр их хурлыг хуралдуулсан”-ыг хэллээ. 

Хуралдаанаар бас нэгэн дүрмийг өөрчилсөн нь тус холбоонд байсан дэд тэргүүний орон тоог байхгүй болгож оронд нь үйл ажиллагааг хариуцан явуулах  гүйцэтгэх захирлын орон тоог бий болгосон ба ойрын хугацаанд сонгон шалгаруулж мэдээллэх юм байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу