Д.Дагвадоржийн харамч нарийн зангаас болж Чөлөөт бөхийн холбоо хагарсан уу

 Асашёорюү Д.Дагвадорж Рио-2016 наадмын дараагаар Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчөөс татгалзах, хариуцлагаа хүлээхээ мэдэгдээд байгаа билээ.

Дасгалжуулагч, тамирчин, холбооны хооронд үл ойлголцол явагдаж ирсэн. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Асашёорюү Д.Дагвадоржийн дээрэлхүү зангаас үүдэлтэй ч гэх яриа бий.

Ямартай ч Д.Давгадоржийг огцруулах гэсэн тэмцэл тус холбоонд байсан байдаг. Асашёорюү Д.Дагвадоржийн тухайд өөрийн нэр нүүрээ ашиглан хөрөнгө мөнгө босгох, уралдаан тэмцээн зохиох тал дээр хүчин зүтгэж ажилласан гэдгээ ярьдаг. Харин чөлөөт бөхийн дасгалжуулагч тамирчид болохоор харамч, нарийн, санхүүгийн дэмжлэг олигтой өгч байгаагүй гэдэг юм билээ.

Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Давгадорж “Г.Мандахнарангийн дасгалжуулагч нараас болоод тамирчид тэмцээнд оролцох эрхээ хугацаагүйгээр хасууллаа” гэсэн утгатай зүйл жиргэсэн нь холбоо, дасгалжуулагч нарын харилцааг улам холдуулав бололтой.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу