Эмэгтэйчүүдийн аж байдал ба цалингаа шударгаар үнэлүүлэх талаар хэлэлцэж байна

"Эмэгтэйчүүдийн аж байдал ба хөдөлмөр эрхлэлт" сэдэвт хэлэлцүүлэг тавдугаар сарын 23-ны өдөр Blue sky-зочид буудлын гурван давхарт болж байна. Бүтэн өдөржин хуралдах энэхүү бага хурлын нээлтэд ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, ФЭС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нийлс Хегевин, Герман Улсын Бундестагийн гишүүн асан, Ажилчны сайн сайхны төлөөх холбооны дарга, Берлин мужийн дарга Үте Күмф, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар оролцож үг хэлсэн юм.

Бага хурлын үдийн өмнө ХНХЯ-ны ХЭБХЗГ-ын ахлах мэргэжилтэн, Хөдлөмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга нарийн бичгийн дарга Д.Хадхүү “Хөдлөмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа”, Берлин муийн дарга Үте Күмф “Германы эмэгтэйчүүдийн аж байдал ба хөдөлмөр эрхлэлт”, МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг “Эмэгтэй ажилтнуудын хөдөлмөрийн харилцаанд тулгамдаж буй асуудлууд”,  ҮСГ-ын дарга А.Ариунаа “Иргэд, хөдөлмөрчдийн аж байдал, хөдөлмөр эрхлэлтийн талаарх хүйсийн онцлог байдлыг илэрхийлсэн тоон үзүүлэлтүүд”, “Эмэгтэй удирдагч” сангийн удирдагч М.Болормаа “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй жендерийн хүчин зүйлс”, МБСШУА-ын ҮЭХ  Ч.Нарантуяа “Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт” зэрэг чухал сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Илтгэгчдийн тавьж буй асуудлууд нь Монголын нийгэмд тулгамдсан, хуулинд өөрчлөлт оруулж, шийдвэрлэх шаардлагатай болж байгаа аж. Энэ үеэр Герман Улсаас ирсэн  Берлин мужийн дарга Үте Күмф эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү, түүний учир шалтгаан, хөдөлмөр эрхлэлтийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, Цалингийн тухай хууль гарснаар компанийн чадавхи дээшилдэг гэх мэт асуудлыг хөндөж, Герман Улсын жишээгээр тайлбарлан ярилаа. Түүний ярьснаар Герман Улсад  ямар нэгэн компанид ажиллаж байгаа ажилтан, ажилчин хөдөлмөрийг нь шударгаар үнэлж цалин олгож байна уу, үгүй юу, цалингийн үнэлэмж нь бусад ажилтнуудын хийж байгаа ажилтай хэрхэн харьцуулж үнэлж байгаа зэрэг мэдээллийг ил тодоор авах эрхтэй байдаг байна.

Үдээх хойшхи хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих эрх зүйн орчны сайжруулах шаардлагатай юу, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж буй жендерийн хүчийн зүйлс байна уу, ямар арга хэмжээ, дэмжих механизмууд хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ зэрэг асуудлын  хүрээнд бүлгийн ажил явуулж, санал солилцох юм байна.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу