Автомашингүй өдөр хүүхэд, залуус зам дээр эрх чөлөөтэй зугаалав

Улаанбаатарчууд “Автомашингүй өдөр”-ийг тавдугаар сарын 20-ны өдөр өглөө 3 цаг 30 минутанд эхэлж, тэмдэглэж байна. Жил бүр болдог энэ өдөр уламжлал ёсоор “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд Д.Сүхбаатарын талбайн зүүн зам дээрээс гүйлтийн тэмцээний эхний оролцогчид гараанаас гарсан юм.

Энэ тэмцээн нь Д.Сүхбаатарын талбайгаас эхлэн Сансарын Оросын соёл шинжлэх ухааны төвийн тойрог замаар зүүн тийш монголын төдийгүй гадаадын иргэд, тамирчид гүйж, хүчээр сорьж байлаа. Энд хар, шар, цагаан арьстнууд ч  гүйж байгаа харагдав.

“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 31 мянган иргэн бүртгүүлж, оролцож байгаа аж. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйх юм байна. Түүнчлэн “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдаж, азтан тодруулах юм байна. Өдөр бүр шаваарсан машинуудаар дүүрэн байдаг зам өнөөдөр өргөн чөлөөтэй байна. Машин явдаг зам дээгүүр хүүхэд, залуучууд эрх чөлөөтэй дугуй унаж явахаас гадна, хүүхдүүд цэнгэн тоглож байлаа.

Б.Баярмаа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу