Шударга шүүхийн төлөө үсээ хусуулав

Дархан-Уул аймгийн Хүний эрхийг хамгаалах төвийн тэргүүн М.Болорцэцэг өнөөдөр /05.26/ шударга шүүх, хариуцлагатай шүүгчийг бий болгохын тулд тэмцэх талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр, Дархан уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2014 оны есдүгээр сарын 29-нд “Цогт цэцээ” компаниа бусдад залилуулсан тухай нэхэмжлэл гаргажээ. Миний нэхэмжлэлийн эсрэг нөгөө талаас сөрөг нэхэмжлэл гаргаж, хууль бус нотлох баримт бүрдүүлснийг шүүх хүлээж авсан гэв. Тиймээс тус аймгийн шүүхийн байгууллагад гомдолтой явдгаа илэрхийлэв.

“Шүүх засаглал нь ард иргэдийг итгэх итгэлгүй болгож, хуулийн цоорхойг ашигласан шийдвэр гаргаж байгаа нь шударга бус юм. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах ёстой иргэд хөрөнгө мөнгөтэй иргэдийн гар, хөл болж байна” гэж М.Болорцэцэг хэлэв.

Мөн энэ үеэр М.Болорцэцэг өөрийн үсийг хусуулж, үүнийгээ шударга шүүхийн төлөө хийж буй тэмцлийн арга зам хэмээн тайлбарлалаа. Мөн М.Болорцэцэг шүүхийн шударга бус тогтолцооны талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах хүсэлтэй байгаагаа хэвлэлээр дамжуулан уламжиллаа.

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу