Найдангийн Түвшинбаяр Баянхонгорт нэр дэвшинэ

Сонгуулиар Булган аймгаас УИХ-д нэр дэвшинэ гэгдэж байсан Опимпын хошой медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр Баянхонгор аймагт Ардчилсан намаас нэр дэвшихээр болжээ. Баянхонгор аймгийн хувьд гурван мандаттай. Аймгийн Ардчилсан намын хорооны гишүүд УИХ-ын сонгуульд УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, олимпын хошой медальт, хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр нарыг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр болсон талаар олимпын аварга маань өөрийн пэйсбүүк хуудсандаа мэдээлэв.

Түүнд УИХ-ын гишүүн Х.Баттулга зөвлөгөө өгсөн гэх яриа сошиал ертөнцөөр тэнүүчилж явна. Тэрхүү зөвлөгөө нь "Хүү нь эх орныхоо нэрийг Олимпод гаргаад ирье, наана нь бэлтгэл сургуулилт ихтэй учраас та бүхэнтэйгээ уулзаж чадахгүй нь байна шүү" гэх зөвлөгөө байсан гэж шуугиж байна. Энэ зөвлөгөө үнэн эсэх баянхонгорчуудтай уулзах уулзалтаар тодорхой  болох биз ээ. 

Их сурвалж: www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу