Хятадын фитнес моделиудыг “Ажилгүй болгож” буй Монгол бүсгүй

Хятад хэдийгээр их гүрэн боловч тэнд сурахаар очсон монголчууд оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ тэднийг бишрүүлсээр байгаа билээ. Тэр дундаа Хятадын загварын ертөнцөд монгол бүсгүйчүүд нэлээд эрэлттэй байдаг нь нууц биш.

Тэгвэл сүүлийн үед Н.Алимаа хэмээх бүсгүй фитнесс моделийн чиглэлээр тус улсад нэлээд эрэлттэй моделиудын нэг болоод байгаа аж. Тэрбээр тус улсад дөрвөн жил фитнесс моделиор ажиллаж байгаа бөгөөд зах зээлд хүчээ авч буй ухаалаг гар утас, таблетуудад зориулсан аппликейшн, фитнессийн онлайн хичээлүүдийг эрхлэн гаргагчид түүнийг ажлын саналаар “дарах” болжээ.

Н.Алимаа саяхан COMIU гэрэл зургийн студи, “Fittime”фитнесс, эрүүл мэндийн аппликейшн зэрэг улсдаа нэр хүнд бүхий байгууллагын нүүр царай болсон бөгөөд Хятадын фитнесс моделиудыг ёстой л “ажилгүй болгож” байгаа сурагтай.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу